Нийслэлийнхнийг өглөө бүр шинэ сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахын тулд жижиг фермерүүдийг дэмжих хэрэгтэй байна

бүтээгдэхүүнийг гаднаас импортоос авч хэрэглэж байна. Энэ бол мэдээж улс орны бодлогыг атгаж суугаа эрх мэдлтнүүдийн бодлогын алдаа гэж хэлж болно. Хүн ам цөөтэй үүнээсэээ хэдэн арав дахин илүү малтай улсын хувьд Хөдөө аж ахуйгаасаа ашиг орлого олж, малын гаралтай бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ хангадаг болвол гадны орныг чиглэсэн мөнгөний урсгал жаахан ч гэсэн багасах бүрэн боломжтой. Ингэсэнээр дотоодод ажлын байр бий болж бараа бүтээгдэхүүний үнэ ч буурах боломжтой болно. Ингэхийн тулд жижиг фермерийн аж ахуйг төрөөс дэмжих шаардлага байгааг хэлж байгаа юм.

90-ээд оны өмнө Нийслэлийнхнийг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангадаг фермерүүд амжилттай ажиллаж байсан ч өмч хувьчлалын үеэр тэнд ажиллаж байсан хүмүүс үхэр малаа хувааж аваад тус тусдаа жижиг фермерүүд байгуулсан ч цагийн эрхээр үйл ажиллагаа зогсоосон байдаг. Иймээс урд өмнө нь огт байгаагүй зүйл биш учраас дотоодын үйлдвэрүүдээ дэмжих үүднээс төрийн зүгээс сайтар дэмжиж өгвөл дотоодынхоо хэрэгцээг хангах бүрэн боломж бүрдэнэ. Түүнчлэн түүхий эдээр дутагдахын зовлонгүй учир цаашдаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортолж эдийн засагтаа нэмэр болох боломж ч бүрдэх сайн талтай юм. Хэрэв мал аж ахуйн салбараа ойрын хугацаанд дэмжиж дорвитой арга хэмжээ авахгүй бол бид 50 хувь нь хүний ходоод гэдсэнд сөрөг муу нөлөөтэй хуурай сүүгээр найруулсан өндөр үнэтэй сүү худалдан авч хэрэглэсээр л байх болно.

Манай улс уул уурхайн баялагаараа дэлхий нийтийн анхаарлыг аль хэдийн татсан. Гэсэн хэдий ч дорвитой хөгжиж, цэцэглэсэн зүйл одоо хэр нь алга. Харин ч бүр долоон дордсон мэт энд тэндгүй ухаж сэндийчсэн нүх, овоолсон шороо л байх болж. Тэгвэл үүнээсээ урьтаад өөрт байгаа боломжоо ашиглан Хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжих боломжийг эрж хайвал хурдан хугацаанд үр дүнгээ өгч мэдэх юм. Нэг сарын өмнө болсон Монголын эдийн засгийн чуулган-ы үеэр энэ асуудлыг гадна, дотны эдийн засагч нар онцлон зөвлөж байсан.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button