Хууль зүйн салбарын шинэчлэлийг зогсоох санаархлыг эсэргүүцэж байна

Х.Тэмүүжинг огцруулах санаархал нь түүний манлайлан хэрэгжүүлж буй Хууль зүйн салбарын цогц шинэчлэлийг зогсоох оролдлого хэмээн үзэж, эсэргүүцэж байна.

Авилгатай тэмцэх; хүний аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаатай хангах; шударга ёс, ил тод байдал, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогыг бид бүрэн дэмжиж байна.

Бидний олон жил хүлээсэн ийм зоригтой, дорвитой бодлогын хэрэгжилтийг зогсоох эсвэл хүчийг нь сулруулах нь төрийн эрх мэдлийг олон жил гартаа атгаж, урвуулан ашиглаж, татвар төлөгчдийн мөнгөөр хувийн дансаа зузаатгасан цагаан захтай гэмт хэрэгтнүүдэд л ашигтай болохоос үндсэн эрх, эрх чөлөө нь зөрчигдөж, амь нас, эрүүл мэнд, өмч, амьдралаараа хохирох байнгын аюул эрсдэлтэй тулж байдаг дийлэнх монголчууд, хүүхэд, эмэгтэйчүүд, орлого багатай энгийн иргэдэд ашиггүй.

Хууль зүйн салбарын цогц шинэтгэлийн нэг тулгуур бөгөөд томоохон амжилт нь жендэрт суурилсан бүх төрлийн хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тууштай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн, иргэдийн өдөр тутмын амьдрал, аюулгүй байдалд чанарын өөрчлөлт оруулахуйц бодлого юм. Энэ бодлогын хүрээнд томоохон ач холбогдол бүхий дараах алхмууд хийгдээд байна

1. Хүчний биш үйлчилгээний цагдаагийн албыг бүрдүүлэх шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хүн айлгадаг, ичээдэг, хянаж цагддаг, бас заналхийлдэг хуучин арга барил, зохион байгуулалт нь өөрчлөгдөж байна. Цагдаагийн байгууллагад үйлчилгээний байгууллага болохынх нь хувьд үйл ажиллагаанд нь иргэний хяналт тавих Иргэний зөвлөлүүд, хамтран ажиллах олон нийтийн цагдааг бий болгон ажиллаж байна.

2. Гэрч, хохирогчийг хамгаалах тусгайлсан хууль батлагдан гарч, тэднийг хамгаалах төрийн байгууллага буюу Тахарын алба байгуулагдсан.

3. 100,000 иргэн тутамд цагдаагийн нэг хэлтэс байгуулагдаж эхэлснээр хууль сахиулах үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмж эрс нэмэгдсэн. Ингэснээр иргэддээ хүрч үйлчилдэг цагдаагийн ажилтнуудын тоо бага, удирдах албан тушаалтнуудынх нь тоо их байсан зохисгүй харьцааг өөрчилсөн.

4. Төрөөс анх удаа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг цагдаагийн албанд шинээр байгуулж, хохирогчдыг түр хамгаалах байрыг нээн ажиллуулж байна.

5. Хүчингийн гэмт хэрэгт өртсөн зэрэг эмзэг хохирогчийн онцлогийг харгалзан тухайн гэмт хэргийг мөрдөх, шалгах чиглэлээр мэргэшсэн эмэгтэй мөрдөн байцаагчдын багийг цагдаагийн алба, нэгж бүрт бүрдүүлэн ажиллаж байна.

6. Өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн аливаа дуудлагын дагуу хийгдсэн ажиллагаа (орон байранд нэвтрэх, маргаан, зодооныг таслан зогсоох, зөрчил гаргасан этгээдийн саатуулах г.м.) нь үнэлэгддэггүй байсан бол одоо цагдаагийн алба хаагч, хэсгийн байцаагчдын ажлын үнэлгээний шалгуур үзүүлэлтэд нэмж оруусан.

7. Шүүхийн шийдвэрээр төлөгддөг хүүхдийн тэтгэлгийн гүйцэтгэлийн хэмжээ 2012 онд 3,450 иргэнд 751 сая төгрөгийн төлүүлж байсан бол 2013 онд 3,700 иргэнд 2,1 тэрбум төгрөгийн төлөлт хийгдсэн нь өмнөх оноос 3 дахин нэмэгдсэн дүн юм. Ингэснээр гэр бүл салалтын улмаас хүүхдэд учирч буй эрсдлийг бууруулахад тодорхой алхам болж байна.

8. Өмнө нь хууль сахиулах байгууллага дах эмэгтэй албан хаагчдын эзлэх жин 10 хувиас хэтэрдэггүй байсан бол өдгөө хууль сахиулах үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан, жендэрийн тэгш эрхийг хангасан байх шаардлагын үүднээс эмэгтэй хууль сахиулагчдын тоог 20 хувиас багагүй байх чиглэлийг баримталж байна.

9. Шинээр боловсруулж байгаа Гэмт хэрэгтэй тэмцэх, хянан шийдвэрлэх хуулийн төслүүдэд хууль, шүүхийн өмнө хүн бүр эрхээ бодитоор, тэгш эдлэх боломжийг хангах, шүүхийн хараат бус байдлыг дэмжихэд чиглэсэн дэвшлүүдийг тусгасан байна. Дурдвал нотлох баримтыг үнэлэх, хэлэлцэх танилцуулах бүх ажиллагааг шүүх дээр хийгдэх, бүх нотлох баримт хэргийн оролцогчдын хяналт, тэдний оролцоотойгоор шүүхэд танилцуулсаны үндсэн дээр зөвхөн шүүх л нотлох баримтыг эцсийн байдлаар үнэлж шийдвэр гаргадаг болно.

10. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж, урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан болон гэр бүлийн гишүүдийг хамгаалах, тусламж үзүүлэх, нөхөн сэргээх чиглэлд өмнөх хуулиар зохицуулаагүй олон чухал асуудлыг тусгасан.

11. Хууль зүйн салбарын бодлого, хуулийн төсөл боловсруулах ажилд хүний эрхийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын санал санаачлагыг дэмжиж, хамтран ажиллаж байна.

Эдгээр шинэчлэлийнхээ төвд хүний халдашгүй байдал, эрх, эрх чөлөөг тавьж байна. Ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг төлөвшүүлэхэд чиглэсэн Монгол улсын Үндсэн хуулийн үзэл санаа, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийн заалтуудыг бодитоор хэрэгжүүлэх энэ шинэчлэлийг сааруулваас, иргэдийн амьдралд өдөр тутам тулгарч буй төрийн эрх мэдэлтнүүдийн дур зорго, авлига, дарамт, хүчирхийлэл, шударга бус явдал, хүний эрхийн зөрчлийг багасгаж чадахгүйд хүргэх эрсдэлтэй.

Монгол улсыг эрх мэдэлтэй чинээлэг хүмүүст төдийгүй нийт моголчуудад амьдрахад ээлтэй, шударга, ардчилсан нийгэм болгон төлөвшүүлэхэд Хууль зүйн салбарын хүний эрхэд суурилсан цогц шинэтгэл амин чухал ач холбогдолтой. Энэ зоригтой бодлогыг тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг үгүй хийх санаархлыг бид эсэргүүцэж байна.

Мэдэгдэл гаргасан

МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ

Бүх нийт боловсролын төлөө!

Иргэний нийгмийн үндэсний эвсэл

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв

Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд

Иргэдийн Альяанс төв

Бидний оролцоо хөгжилд ТББ

Хууль Хүний эрх төв

ЛЕОС/Лебирал эмэгтэйчүүдийн сан

Иргэдэд туслах хүний эрхийн төв

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Гүнж төв

Хил хязгааргүй алхам ТББ

Оюу Толгой хяналт ТББ

Хөөрхөн зүрхнүүдийн аян

Эрчүүд Эрүүл гэр бүл ТББ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button