Монгол Улс гишүүнээр сонгогдов

сонгууль болжээ. Манай улс Хүн ам, хөгжлийн комисс, Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын сонгуульд нэрээ дэвшүүлж ажилласан бөгөөд ЭЗНЗ-ийн 54 гишүүн улс санал нэгтэй дэмжиж, МонголУлсыг дээрх хоёр комиссын гишүүнээр сонголоо.Ингэснээр, сонгууль болсон энэ өдрөөс Монгол Улс Хүн ам, хөгжлийн комиссын гишүүнээр 2018 онд болох комиссын 51 дүгээр чуулганыг дуусах хүртэл хугацаанд, Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын гишүүнээр 2015 онд анхдугаар уулзалтаа хийх 60 дугаар чуулганаас эхлэн 2019 оны 63 дугаар чуулганыг дуусах хүртэл хугацаанд тус тус ажиллахаар болж байна.

Энэ нь эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, хоршооллыг хөгжүүлэх, боловсролыг дэмжих зэрэг хүн ам, нийгмийн хөгжлийн чиглэлээр Монгол Улс НҮБ-ын хүрээнд санаачилдаг тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг урагшлуулах төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, идэвхтэй оролцоогоо эрчимжүүлэн нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button