Монголд хөрөнгө оруулахыг уриалжээ

байгуулсан Институтын сангийн чуулга уулзалт, Ази тив 2014 олон улсын чуулга уулзалтад оролцлоо. Төрийн баялгийн сангийн институт нь Засгийн газрын оролцоотой хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын эрсдэл, засаглал, худалдаа, эдийн засаг болон төрийн хөрөнгө оруулалтын бодлогын асуудлуудыг судлан, хэлэлцүүлэг зохион байгуулдаг дэлхийн тэргүүний байгууллага юм.

Хонконгт зохион байгуулсан энэ удаагийн чуулга уулзалтаар Ази тив дэх хөрөнгө оруулалтын боломжууд болон сорилтууд, бодит хөрөнгө оруулалтыг судлах, бодлого боловсруулах, хөрөнгө оруулалтыг болон хөрөнгө оруулагчийг хамгаалах зэрэг чухал асуудлыг дэлхийн томоохон 100 гаруй хөрөнгө оруулагч хэлэлцсэн байна.

Чуулга уулзалтад Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Канадын тэтгэврийн сан, Европын Төв банк, Инвест Хонконг, Хонконгийн Худалдааг хөгжүүлэх зөвлөл, Солонгосын хөрөнгө оруулалтын корпораци, Ираны Үндэсний хөгжлийн сан зэрэг олон улсын төрийн болон хувийн хөрөнгө оруулалтын сангуудын удирдах төвшний төлөөлөгчид оролцжээ. Р.Амаржаргал гишүүн уг арга хэмжээнд хүндэт зочноор уригдан Ази тив дэх хөрөнгө оруулалтын боломжууд болон сорилтууд хэлэлцүүлэгт оролцож, чуулга уулзалтын хаалтын үгийг хэлсэн байна. Тэрбээр Монгол Улс хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль, Хөрөнгө оруулалтын сангийн болон Үнэт цаасны хууль зэрэг чухал эрх зүйн баримт бичгүүдийг УИХ-аас баталсан тухай мэдээлж, чуулга уулзалтад оролцсон дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдад хандан Монголд хөрөнгө оруулахыг уриалжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button