Л.Эрдэнэчимэг Чингис бондын хөнгөлөлттэй зээлээр том аж ахуйн нэгжээ дэмжиж байгаа нь зөв шийдэл

нийт хэрэглээнийхээ 70 хувийг импортолсон хэвээр байна. Үйлдвэрлэл хөгжихгүй өнөөдрийг хүрсэн шалтгааныг нь та юу гэж бодож байна?

-Монгол мал аж ахуйн орон гэдэг утгаараа мах, сүүгээр дутагдах учиргүй улс. Гэтэл өнөөдөр бид гадаадын хуурай сүүг усанд найруулаад хэрэглэж байна. 50 сая малтай, өөрийн гэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнтэй хэрнээ импортын сүү хэрэглэж байгаа нь төр засгаас ямар нэг бодлого авч хэрэгжүүлэлгүй өнөөг хүрсэнтэй л холбоотой. Монгол бэлчээрийн аж ахуйтай улс. Тэр ч утгаараа монгол үнээний сүүний гарц сайн биш. Өргөн уудам нутагтай болохоор Ховд аймгийн сүүг Улаанбаатарт оруулж ирэх боломжгүй.

Тиймээс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг хангах хамгийн зөв гарц бол фермерийн аж ахуйг хөгжүүлэх. Хүн амынх нь 40-50 хувь нь нийслэлд амьдарч байгаа энэ үед гаднаас сүү импортлох биш дотооддоо үйлдвэрлэсэн сүүгээр иргэдийнхээ хэрэгцээг хангах ёстой. Хүнсний аюулгүй байдлаа бодсон ч тэр, эдийн засаг талаа харсан ч тэр импортын хамаарлаас гарах шаардлага бий. Сүүлийн үед Засгийн газар сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж эхэлсэнд олзуурхаж байгаа.

-Иргэддээ өглөө бүр шинэ сүү уулгахын тулд Засгийн газраас хамгийн түрүүнд хийх алхам гэвэл юу байж болох вэ?

-Миний сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу хуучнаар Партизаны сангийн аж ахуйг хүмүүс андахгүй. Социализмын үед Улаанбаатар хотыг сүүгээр хангадаг том фермерийн аж ахуйнууд тэр хэсэгтажиллаж байсан юм. Социализмын дараа, ерээд оноос фермерийн аж ахуйн үхрүүдийг тэнд ажиллаж байсан хүмүүс нь хувьчилж авсан л даа. Тэд хоёр, тав, арав, арван таван гээд цөөн тооны үнээтэй жижиг фермерүүд болж салсан. Сүүлийн хорь гаруй жил Улаанбаатар хотыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж ирсэн хүмүүсийн нэг хэсэг нь тэнд байна.Энэ хүмүүссүү, сүүн бүтээгдэхүүнээ ихэвчлэн зах дээр, задгайгаар зардаг. Нэгдсэн нэг цэг, супермаркетаар зарагдах шатанд хүрээгүй.

Тэд сүүгээ бэлчээрийн малаас авдаг. Яг өнөөдрийн тухайд Улаанбаатарын ойр орчимд суурьшлын бүс бий болж, айлууд өмчилсөн газруудаа хашаад авчихсан учраас тэр хүмүүс үхрээ бэлчээх газаргүй болчихоод байгаа. Энэ хүмүүсийг төлөөлж УИХ-д сонгогдсон гишүүний хувьд би Улаанбаатар хотын захиргаа, Засгийн газраас нэг л зүйл шаарддаг. Фермерийн аж ахуй хөгжүүлэх эсэхээ эхлээд тогт, дараа нь 5-15 бэлчээрийн малтай фермерийг байлгах уу үгүй юу гэдгээ шийд гэж байгаа. Суурьшлын бүс гэж зарлах юм бол Улаанбаатар хотоос гадагшаа Төв аймгийн нутагт ч юм уу, газар нутаг олгоод явуулах ёстой. Ийм байдлаар жижиг фермерүүдийн хувь заяаг шийдэх хэрэгтэй байна.

-Та чуулган дээр хивгийгүнээнийхээ тэжээлд ашиглалгүй Хятад руу гаргаад байна гэж шүүмжилж байсан. Таны шүүмжлэл үр дүнд хүрсэн үү?

-Монголчууд улаанбуудайгаа дотооддоо боловсруулж гурил хийж байгаа. Гурил хийх явцад хивэг гардаг. Хивэг чинь саалийн үнээний хамгийн сайж тэжээл шүү дээ. Гэтэл өнөөдөр бид хивгээ Хятад руу экспортолж, дотооддоо малын тэжээлгүй болохдоо тулаад байна. Үүнээс болж 200 мянган төгрөгийн үнэтэй хивэг 380 мянган төгрөг болоод өсчихсөн байх жишээний. Хятад руу гаргасан манай хивгийг Хятадын үнээ идэж, сүү нь Монголд хуурай сүү болж орж ирээд байна л даа. Миний чуулган, байнгын хороон дээр удаа дараа хөндсөн асуудал гэвэл энэ.

Энэ асуудлыг ярьж хөөцөлдсөөр байгаад бид 1000 тонн хивэг авч үлдэж чадсан.200 мянган тонн нь фермерүүдэд хүрч эхэлсэн. ҮХААЯ-наас фермерийн аж ахуй руу чиглэсэн бодлогуудыг бидний хувьд дэмжиж байгаа. Фермерүүдийг дэмжихэд хөрөнгө мөнгө зарахаар болсон нь зөв шийдэл. Энэ удаагийн арга хэмжээ манай дүүргийн фермерүүд шиг жижиг фермерийг дэмжих бодлого болж чадахгүй. Гэхдээ ирээдүйдээ Улаанбаатарыг өдөр тутам шинэ сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах том бодлого гэж би харж байгаа.

-Гаднаас сүүний үүлдрийн үнээнүүд оруулж ирэх замаар фермерийн аж ахуйг хөгжүүлнэ гэж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Улаанбаатар хотын ойр орчимдфермерийн аж ахуйг хөгжүүлнэ гэж байгаа. Үнэхээр газаргүй болсон ийм нөхцөлд томоохон фермерийн аж ахуйг хөгжүүлэхээс аргагүй л дээ. Монгол үхэр фермерийн аж ахуйд зохицохгүй учраас гадаадаас үхэр оруулж ирэхэд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн асуудал яригдаж байна. Мэдээж 300 үхэртэй том фермерийг дэмжих том бодлого байх ёстой. Чингис бондын 300 үхэр импортлох, сүүний үйлдвэрийг дэмжих бодлого нь зөвхөн том аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд чиглэж байгаа. Банк эрсдлээ бүрэн хариуцаж байгаа гэдэг утгаараа том аж ахуй нэгжүүдийг дэмжих нь зөв л дөө. Гэхдээ дараагийн удаа ийм хөнгөлөлттэй зээл олгохдоо жижиг, дунд аж ахуйн нэгж рүү хандах байх гэж бодож байна. Тийм шаардлага хэрэгцээ бас бий.

-Фермерүүдийн амьдралыг мэдэх хүний тань хувьд асуух нэг асуулт байна. Фермерүүдэд ямар асуудлууд голчлон тохиолддог вэ?

-Фермерүүдийн хувьдсүүгээ хэнд тушаах вэ гэдэг том асуудал бий. Үхрээ оруулж ирээд сүүгээ саагаад авлаа гэхэд саасан сүүг нь өдөр тутам хүлээж авдаг хүргэлтийн цэгүүд газар дээр нь байх ёстой. Чингис бонд дээр нэлээд анхаарч байгаа өнцөг л дөө. Фермерүүдийн хүргэлтийн цехэд өглөө бүр тушаасан сүүг үйлдвэрүүд хүлээгээд авчихдаг тогтолцоо л хэрэгтэй байгаа юм. Сүүний үйлдвэрүүдэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Эхнээсээ үр дүн нь гараад эхэлсэн. Яг тулгамдаад байгаа энэ мэт асуудлыг шийдэхэд Чингис бондын мөнгийг зарцуулж чадвал Улаанбаатарыг ойрын гурван жилдээ багтаад зуун хувь сүүгээр хангах бололцоо бүрдэнэ.

-Фермерийн аж ахуйг Чингис бонд-ын хөрөнгөөр хөгжүүлэхэд технологи, хүн хүчний асуудал бас гарч ирэх байх. Энэ бүхнийг яаж зохицуулах боломжтой гэж та бодож байна?

-Автоматоор сүү саах зэрэг орчин үеийн технологи мэдээж хэрэгтэй. Гадаадаас импортлох үхрүүд ийм нөхцөлд анхнаасаа байсан учраас автомат систем зэрэг нь цогцоороо орж ирвэл үр дүнтэй. Үхэр нийлүүлэх гадаадын компаниуд сүүний чиглэлийн үнээний фермийг цогцоор нь санал болгох чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа болов уу гэж бодож байна.

-Зээлд хамрагдахад үйлдвэрлэгчдэд олон асуудал тулгардаг. Барьцаа хөрөнгө дутдаг, өндөр хүүтэй, богино хугацаатай гэсэн эрсдлүүд бий. Голомт банкаар дамжуулж сүүний салбарынханд олгож байгаа Чингис бонд-ын хувьд барьцаа хөрөнгө, хугацаа гэх асуудлуудын хувьд ямар давуу тал байгаа вэ?

-Давуу талын хувьд хүү нь хамаагүй бага гэж ирээд яривал олон зүйл бий. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлмээр байна.Чингис бонд-ын мөнгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож байгаа систем жижиг аж ахуйн нэгжүүдэд нэлээд хүндрэлтэй байгаа. Арилжааны банкаар дамжиж байгаа болохоор барьцаа шаардаж таарна. Гэтэл фермерийн аж ахуй эрхэлж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдэд ямар ч барьцаа байхгүй. Тэгэхээр зээлд хамрагдах боломж нь тэр хэрээр багасч байгаа гэсэн үг. Энэ удаадаа том аж ахуй нэгжээ дэмжсэн зээл өгөх гэж байна. Бондын хөрөнгөөр зээл олгох эрхийг Голомт банк авсан байгаа. Банкны зүгээс санхүүжилтээ хийгээд эхэлчихсэн. Үр дүн нь эхнээсээ гарч байна. Том аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүгийн эх үүсвэртэй болно гэдэг онцолж хэлэхээр дэмжлэг л дээ.

Санхүүжилт нэмэгдэх хэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болно. Тэр хэрээр нийслэлийг ойрын гурван жилд зуун хувь сүүгээр хангах бодлого амжилттай хэрэгжих эхлэл тавигдана гэж харж байна. Энэ утгаараа эхний ээлжинд өөрөө өөрсдийгөө аваад явах хэмжээний компаниудыг босгож ирэх нь чухал. Том компаниудын үйл ажиллагаа өргөжих хэрээр ажлын байр нэмэгдэнэ, төсөвт төвлөрөх татварын хэмжээ нь өснө. Ер нь эдийн засагтих олон эерэг тал гарч ирнэ. Тэгэхээр эхний удаадаа үйл ажиллагаа нь нэгэнт тогтсон аж ахуйн нэгжүүддээ зээл олгож, ажлын байр бий болгоод явсан нь илүү зөв шийдэл. Дахин хэлэхэд дараагийн бондын хөрөнгөөр өгөх хөнгөлөлттэй зээлийг жижиг аж ахуйн нэгжүүдэд өгөх тал дээр бодлогоор анхаарах хэрэгтэй. Барьцаагүйгээр боломжит зээлүүдийг олгох хэрэгтэй.

-Гэхдээ барьцаагүй зээл гэхээр эрсдэл нь өндөр юм биш үү?

-Мэдээж ийм нөхцөлтэй зээл олгохын тулд эхлээд сургалтад хамруулах ёстой л доо. Бизнесийг эхлэхдээ юуг анхаарах ёстой вэ, ашигтай ажиллахын тулд яах вэ гэх мэт асуудлуудаар сургалт явуулаад тодорхой үр дүнд хүрсэний дараа зээл олговол эрсдэл гарахгүй гэж бодож байна.

-Сая таУлаанбаатар хотыг сүүгээр хангах боломжийн талаар ярилаа. Улсын хэмжээний сүүний хэрэглээг дотоодоосоо хангах гарцын талаар яриагаа үргэлжлүүлье?

-Улсын хэмжээнд заавал Сүү компани шиг том үйлдвэр шаардлагагүй. Сумын төвийн хажууд үнээтэй айлууд байж л байдаг. Үнээтэй айлууд аймгийн төвийнхөө дэлгүүрүүдэд сүүгээ нийлүүлэх маягаар яваад байхад болчихно. Улаанбаатарынхныг бодвол өдөр тутам шинэ сүү хэрэглээд байх боломж орон нутагт бий. Тэгэхээр аймаг, сумдад том үйлдвэрийн хөрөнгө оруулалт шаардлагагүй. Харин аль болох бэлэн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрүүд байвал зүгээр. Цех маягийн жижиг үйлдвэрүүд ажиллуулахад л хэрэгцээгээ хангачихна. Улаанбаатар руу өдөр тутам сүү, сүүн бүтээгдэхүүн оруулж ирж чадахгүй холын аймгуудад жижиг үйлдвэрлэлүүд байгуулвал эдийн засаг талаасаа зөв шийдэл болно. Аарц, масло гээд сүүгээр хийдэг олон бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Аймаг сумын төвийн ойролцоо ийм жижиг үйлдвэрлэл бий болчихвол яг одоогоор хэцүү байдалд байгаа жижиг, дунд фермерүүдийн асуудал шийдэгдэх сайн талтай.

-Сүү сүүн бүтээгдэхүүний хувьд дотоодын зах зээлээ хангасны дараа гадаадын зах зээл дээр гарах боломж бий гэж ярьдаг. Ойрын ирээдүйд ийм боломж байгаа болов уу?

-Махаа экспортлож чадахгүй байгаа улс сүүгээ экспортлоно гэдэг амаргүй л дээ. Малаа бүрэн эрүүлжүүлсэний дараа ярьж болох асуудал. Ямар ч байсан эхлээд гадаадын хуурай сүү найруулж уудгаа л болимоор байна.

Э.Мишээл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button