Миний дансанд 17 сая ам.долларын орлого орлоо гэж сонсоод…

мэдээгээр дүүрэн байлаа. Улс даяараа нэг ч өөдтэй мэдээ байхгүй, хүндэрлээ, хямарлаа, хоосорлоо, царцаалаа, ядуурлаа гээд л бүгд хоороор орилоод байхаар санаа дагаад ч тэр юмуу хоосроод л байх юм шиг.

Гэтэл миний дансанд, миний компанийн дансанд 17 сая ам.долларын орлого орлоо гэж дуулаад бөөн баяр болов оо. Бас маргааш, нөгөөдрөөс дахиад 18 сая ам.долларын орлого миний дансанд орно гэдгийг дуулаад, нэгэнт мөнгөтэй болсон баяр хөөрөө олонтойгоо хуваалцахаар шийдсэн минь энэ.

Үнэхээрийн миний компанийн дансанд 17 сая ам.долларын орлого орсон юм уу. Энэ үнэн үү, худлаа юу гэж хувийн компанийнхаа гүйцэтгэх захирал Я.Батсууриас асуулаа. Олон жил бусдад өртэй, зээлтэй явсаар байгаад тэр юм уу, гүйцэтгэх захирал маань дуу шуу султай хүн шиг санагддаг байсан юм.

Батсуурь захирал утсаа авлаа. Миний компанийн гүйцэтгэх захирлын дуу цовоо болчихжээ. Би шууд л Миний дансанд 17 сая ам.доллар орлоо гэж мэдээ гарчээ үнэн үү гэж лавлан асуув. Батсуурь захирал итгэлтэй нь аргагагүй Үнэн, үнэн таны дансанд 17 сая ам.доллар орсон, маргаашнаас бас 18 сая ам.доллар орно. Эзэн минь итгэлтэй байж болно гээд инээх нь сонсогдсон юм.

Монголын бүх иргэд хувьцааг нь эзэмшсэн Эрдэнэс-Таван толгой хувьцаат компанийг би миний компани гэдэг юм. Я.Батсуурийг компанийнхаа гүйцэтгэх захирлаар тавигдангуут хувьцаа эзэмшигчдийнхээ нэрийн өмнөөс ажлыг нь шалгахаар томилолт аван Таван толгой-г зорьж, шалгаж, шүүмжилж бичиж явсан.

Тэгэхдээ миний компанийг ашигтай ажиллуулах даалгаврыг Батсуурь захиралд өгч бас байн байн шалгаж явахаа ч хэлсэнсэн. Эрдэнэс-Таван толгой бол аль ч утгаараа миний бас таны компани мөн. Энэ компани ашигтай ажиллавал би цулайх учраас миний компани мөн биз.

Хэдэн жилийн өмнө МАН 1072 хувьцаагаа авах уу, сая төгрөгөө авах уу гэхэд нь хэзээ нэгэн цагт ашигтай ажиллана гэдэгт нь би итгэдэг учраас 1072 хувьцаагаа авна гэж гүрийсээр байгаад сая төгрөгөө авалгүй өдий хүрсэн юмсан. МАН муу ажилласан тэдний өнгөнд баахан хэрэггүй дугуй мугуй, ажилладаггүй машинууд гээд элдэв новш шахсан байсан, нүүрсний үнэ өндөр байсан ч сэтгэлгүй ажилласан гэж улстөржихгүй.

Бас АН сайн ажиллаж эхэлж байна, мөнгөтэй боллоо гэж магтах арай болоогүй байнаа. Ямар ч юм алдаанаас эхэлж сургамж авч засарч зөв гольдролдоо ордог. Эрдэнэс-Таван толгой-н нүүрснээс урьдчилж авсан өнөө муу хар нүүрснийхээ мөнгийг Монголын ард түмэн бишгүйдээ л хүртсэн дээ. Я. Батсуурь Таван толгойн

захирал болмогцоо Хятадын Чалкод тавьсан өрийг яаран дуусгахаар шинэ нөхцөлөөр гэрээ хийж чадсан байна билээ.

Хятадтай гэрээ хийх тун хүнд гэж том эдийн засагчид ярьдаг юм билээ. Миний компани-ийг урьд тавьсан өрийг нь төлүүлээд дээр нь надад ашиг өгөх гэж Эрдэнэс-Тавантолгой компанийн хамт олон ёстой гүрийж байна. Наадам гэхэд Чалкогийн өрийг дуусгах дээрээ тулаад байна. Эд л ингэж ашигтай ажиллаж чадвал миний дансанд 17 сая байтугай доллар өдөр болгон орох тийм цаг ирнэ.

Чалкогийн өр гэдэг нь Хятадаас 350 сая ам.доллар урьдчилж аваад монголчууд бид бүгдээрээ хуваагаад идчихсэн байсан юм. Тэгээд Я.Батсуурь захиралтай Эрдэнэс-Таван толгой компанийг яаралтай урьд нь тавьсан өрөө төлж дуусга гэж иргэд бид УИХ-аараа мундагдан үүрэг өгсөн. Одоо УИХ-ын өгсөн үүрэг биелж, өрнийхөө ард бараг гарлаа.

Дээр нь миний компани бас мөнгөтэй болж байнаа. Овоо шүү дээ. Нүүрсний салбар уналтад орсон энэ үед үйл ажиллагаа явуулах эргэлтийн хөрөнгөтэй болов. Хэдхэн хоногийн өмнө мөнгөө нэхэж жагсч цуглах дээрээ тулсан туслан гүйцэтгэгч нөхдүүдийнхээ цалинг өгөхтэйгээ болов. Одоогийн байдлаар найман худалдан авагчтай гэрээ хийж урьдчилгаа мөнгө нь орж ирлээ.

Олон түмний юм гэхээр л заавал алдагдалтай ажилладаг. Төрийн компанийнхан гэхээр л заавал нэг их хэмжээ хязгааргүй идэж уусан амьтад байдаггүй юм байна. Миний компани ашигтай ажиллаж эхэлж байна. Өнгөрсөн онд алдагдлаа нөхөөд 29 тэрбумын ашигтай ажиллажээ. Арваад худалдан авагчтай шинэ нөхцлөөр гэрээ хийж тохирч чадсан байна.

Чалкогоос зээлсэн, арилжааны банкуудаас зээлсэн өрөө бүрэн төлж энэ оны ажпын дүн гарахад 50 гаран сая ам.долларын ашигтай ажиллах тооцоог Эрдэнэс-Таван толгой компанийнхан хийгээд байна. Монголчууд бид урьд нь Таван толгойнхоо нүүрсийг өгнө гээд урьдчилж мөнгө аваад бүгдээрээ хуваагаад л идчихсэн хүмүүс шүү.

Өр хийснийхээ төлбөрийг төлж дуусч ядаж байхад урам өгөхийн оронд улстөржиж, Эрдэнэс-Таван толгой компанийнхныг муулдаг байгаа. Далан ам.доллараар өгч байсан нүүрсийг 30 ам.доллараар өглөө ч гэх шиг. Муулахын тулд муулж байгаа улстөрчид үнийн индексийн зөрүү гэж юм байдаг. Урьдчилж авсан 30 ам.доллар зээлж авсан 70 ам.доллараас ашигтай унацтай байдаг гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Бүх л асуудлаар улс төржиж болно. Ганцхан уул уурхайгаараа улстөржихөө больё гэдгийг л гуймаар байна. Таван толгойн нүүрс маань урьд тавьсан аварга өр дарж дууслаа. Бас дансанд маань валют орж ирж байна. Яагаад гэвэл коксжих нүүрсний барахын аргагүй асар их нөөц Монголд бий.

Тэгвэл миний 1072 хувьцаа хэд хүрч миний дансанд хэдэн ам.доллар орж ирсэн дуулдах бол. Монгол хүн бүрийн дансанд 40 мянган ам.доллар орж ирэх тийм цаг ирэхдээ л нэг ирнэ. Энэ хурдаар хамгийн багаар бодсон тооцоо шүү. Миний дансанд 17 сая ам.доллар орж ирсэн нь үнэн байна.

Таны дансанд ч бас 17 сая ам.доллар орсон байгаа. Эх орныхоо баялгийн эзэн нь би учраас хүртэх эрхтэй юм. Бас байн байн шалгах хэрэгтэй байна.

Г.Дашрэцэн /МУСГЗ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button