Цаг үлдвэл Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэлээ

Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас Сангийн сайдад 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан Самурай бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар тавьсан асуулга-ын хариуг сонсоно.

УИХ-ын гишүүдийн асуулгад хариулсны дараа цаг үлдвэл Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай төслүүдийг хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга мэдэгдлээ.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button