Шинэ тоног төхөөрөмжөөр шалгаж байгаа болохоор хуурамч үнэмлэхээр зорчих ямар ч боломжгүй

-Тээврийн ослын гаралт буурахгүй байна. Оны эхний улирлын байдлаар нийт хичнээн хэмжээний осол гарсан бэ?

-Энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар зам тээврийн ослын холбогдолтой 22559 дуудлага хүлээж авсан. Урьд оны мөн үетэй харьцуулахад 82,8 хувиар өссөн байгаа. Нийслэлийн хэмжээнд 8598 зам тээврийн осол гарснаас 213-т нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Харин 2423-т эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзаж захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Мөн 5962 ослыг даатгалын байгууллагад шилжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг 218 гэмт хэргээс 45,9 хувь нь хөнгөн, 53,6 хувь хүндэвтэр, 0,5 хувь хүнд хэрэг гарсан байгаа. Ер нь зам тээврийн ослын улмаас нэгдүгээр улирлын байдлаар 29 хүний амь нас эрсдэж, 127 хүн гэмтсэн үзүүлэлт гарсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас баралт 52,6 хувиарөсч, гэмтсэн хүн 9,3 хувиар буурсан байна.

-Бага насны хүүхдүүд зам тээврийн осолд ихээр өртдөг. Энэ оны хувьд буурсан уу?

-Өнгөрсөн онд улсын хэмжээнд 37 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь асаа алдаж, 197 хүүхэд гэмтсэн. Хөдөө орон нутагт зам тээврийн ослын улмаас 30, нийслэлд долоон хүүхэд амь насаа алдсан. Эдгээр хүүхдүүдийг насны байдлаар аваад үзэхээр долоо хүртэлх насны хүүхэд 20 орчим буюу 54 хувийг эзлэж байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн бэртгэлээс аваад үзэхэд 76.8 хувь явган, 21.4 тээврийн хэрэгслийн зорчигч, 1.3 хувь нь дугуйгаар явж байгаад өртсөн байгаа.

Ер нь бага насны буюу 8-14 насны хүүхэд зам тээврийн осолд хамгийн их өртдөг. Зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүд гэр, сургууль хооронд явж байгаад өртдөг. Энэ нь гарц гарамгүй газар болон асран хамгаалагчгүйгээр хөдөлгөөнд оролцож байгаагаас шалтгаалдаг. Мөн жолоочийн санамсар болгоомжгүй байдлаас ч шалтгаалж байгаа. Сургууль,цэцэрлэг амарсан үед хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь харьцангуй бага байдаг. Энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд өртсөн осол 216 бүртгэгдэж, нэг хүүхэд нас барж, 219 хүүхэд гэмтсэн байгаа. Эдгээр бүртгэгдсэн осол өнгөрсөн онтой харьцуулахад 24,3 хувиар өссөн.

-Ослоос урьдчлан сэргийлэх талаар хэр анхаарч байна вэ?

-Ер нь зам тээврийн ослын хэрэг их гарч байгаа. Замын цагдаагийн газраас олон нийт рүү хандсан ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Мөн хүүхэд болон иргэдийн зам тээврийн ослоос урьдчиллан сэргийлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллага болон төрийн бус байгууллагатай хамтарч ослоос урьдчилан сэргийлэх ажыг хийж байна. Тухайлбал, гудамж болон гэр хорооллын замд хянан шалгалтыг явуулж байна. Манай иргэдийн ухамсаргүй байдлаас болж осол аваар гарч байна. Тэр дундаа замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хамгаалах бүсээ хэрэглэж хэвшихгүй байна.

-Жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсоноос болж зам тээврийн осол бишгүй гардаг?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа тохиолдол үнэхээр гамшгийн хэмжээнд байна. Өөрсдийн болон өрөөл бусдын амь насыг хамгаалахыг бодох хэрэгтэй. Үүнийг өөрсдөө мэдэж байгаа хэрнээ согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох асуудал буурахгүй байна. Тухайлбал, энэ сарын 23-ны байдлаар 73 согтуу жолооч илрүүлэн журамласан. Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээв¬рийн осол гаргасан 69 жолооч байгаа. Иймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд авч байгаа захиргааны арга хэмжээг хуулийн хүрээнд чангатгах хэрэгтэй байна. Бид энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтэс болон Хууль зүйн яамаар дамжуулан саналаа хүргүүлсэн. Удахгүй шинээр батлагдах Зөрчлийн болон Гэмтлийн тухай хуулиар шийдэгдэх байх.

Бодит байдал дээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1 дэх заалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг зургаагаас хоёр жилээр эрхийг нь хасч байгаа. Мөн согтууруулах ундаа хэрэглэж захиргааны хариуцлагын арга хэмжээ авчихаад дахин журамлагдсан иргэдэд шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчлах арга хэмжээ авдаг юм.

Гэвч согтууруулах ундаа хэрэглээд дахин баригдах тохиолдол нэлээд байна. Энэ арга хэмжээ хүмүүст нөлөө үзүүлэхгүй байна. Иймээс хуулийг чангатгах шаардлагатай байгаа юм. Авах арга хэмжээ нь бага учраас тоохгүй байна гэж ойлгож байгаа. Иймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үед эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Өнөөдрийн байгаа байдлыг иргэд хайхрахгүй байна. Ер нь аливаа хууль чанга байх тусмаа иргэд дагаж мөрдөнө.

-Том оврын автобусны жолооч нартай холбоотой осол их гардаг. Хяналтыг нь хаанаас тавьж байна?

-Нийслэлийн иргэдэд хам¬гийн их үйлчилгээ үзүүлдэг нь нийтийн тээврийн автобуснууд байдаг. Нийтийн тээврийн газар эдгээр асуудлыг хариуцан ажилладаг. Замын цагдаагийн газраас жолооч нарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах, осол гаргахгүй байх зөвлөгөө өгдөг.

Тодорхой зөрчил гаргасан жолоочид Захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ авч ажиллаж байгаа. Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг 36 компани байдаг. Эдгээр компанийн жолооч нарт мэргэжлийн туслалцаа үзүүлэх, замын хөдөлгөөний дүрэм болон ослоос урьдчилан сэргийлэх хичээл сургалтыг явуулж хамтран ажилладаг. Нийтийн тээв¬рийн жолооч нарын гаргадаг зөрчил их байдаг.

Тухайлбал, өнгөрсөн онд нийтийн тээврийн хэрэгслээс зам тээврийн осол гаргасан бүртгэлд 593 зөрчил байгаа. Үүнээс мөргөлдсөн 403, шон мөргөсөн зургаа, явган зорчигч мөргөж, шүргэсэн 153, явган зорчигчийг унагаасан асуудал 30 гаруй бүртгэгдсэн. Энэ оны эхийн гурван сарын байдлаар Сонгинохайрхан дүүрэгт Тэнүүн-Огоо компанийн жолооч, Хан-Уул дүүрэгт Автобус 1 компанийн жо¬лооч тус тус хүний амь нас хохироосон хэрэг гарсан. Бид ослыг гаргахгүй байхын тулд нийтийн тээврийн компаниудын удирдлагуудтай хамтарч урьдчилсан сэргий¬лэх ажлууд хийж байгаа.

Ер нь жолооч нарын сахилга, хариуцлага муу байдаг. Тухайлбал, Цэргийн баярын үеэр бид жолооч нарын техникийн бүрэн бүтэн байдал болон ажлын гаралтыг шалгахад эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдол ч илэрч байсан. Зөрчил гаргасан жолооч нарын компанид албан шаардлага өгч, холбогдох арга хэмжээ аваад явдаг.

-Танайхаас нийтийн тээв¬рийн автобусанд тогтмол шалгалт хийх боломж байдаг уу?

-Нийслэлийн замын цаг¬даагийн бүрэлдэхүүн тогтмол шалгалт хийхэд хүндрэлтэй. Хуучин нийтийн тээвэр ха-риуцсан гэрээт байцаагч цагдаа байсан. Харин шинэ бүтцээр зөвхөн нийтийн тээвэр гэхгүйгээр бага оврын автобус такси болон бусад үйлчилгээний жолооч нарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол зөрчил гаргахгүй байх тал дээр хяналт тавин ажиллаж байна.

-Замын түгжрэлийг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалтаар тээв¬рийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцож байгаа. Үүнд тавих хяналт хэр байна?

-Нийслэл нийтдээ 360 мянган тээврийн хэрэгсэлтэй. Улсын хэмжээнд 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл байдаг. Нийслэлд өдөрт 30- 40 тээврийн хэрэгсэл шинээр нэмэгдэж байгаа гэсэн тоон үзүүлэлт байдаг. Энэ их тээврийн хэрэгсэл нэмэгдээд ачаалал ихэсч байна. Тухайлбал, нийслэлийн нийт зам хар зам 660 гаруй км байдаг. Тэгэхээр нэг км зам дээр 540 орчим тээврийн хэрэгсэл оногдож байгаа. Иймээс хөдөлгөөний ачаалал их. Өнгөрсөн жилээс эхэлж нийсэлийн Засаг даргын захирамжаар тээврийн хэрэгслийн дугаараар хязгаарласан. Энэ нь замын хөдөлгөөнд тодорхой хэмжээг сийрэгжүүлж байгаа.

Жолооч нар харьцангуй дугаар хязгаарлалт зөрчиж хөдөлгөөнд оролцохгүй байгаа. Энэ үед хөдөлгөөнд оролцсон тохиолдолд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Мөн камерын хяналтаар томоохон замуудад хяналт тавьж байгаа.

-Замын цагдаа нар шинэ төхөөрөмжөөр торгуулийн арга хэмжээ авч байгаа. Үүнд ямар хүндрэл бэрхшээл гарч байна?

-Шалгах төхөөрөмжөөр торгуулийн арга хэмжээ явж байгаа. Энэхүү шалгах төхөөрөмжөөр жолоочийн бүх мэдээлэл гардаг маш их ач холбогдолтой. Тухайн жолооч хэзээ зөрчил гаргасан, үнэмлэх нь хуурамч байна уу, үгүй юү гэх мэт мэдээлэл нь гардаг. Шалгах төхөөрөмжөөр нийслэлд илрүүлсэн 175794 зөрчилд нэг тэрбум 735841 төгрөгийн торгууль ногдуулсан байгаа.

-Нэг хэсэг хуурамч жолооны үнэмлэхийн асуудал нэлээд байсан. Одоо хуурамч үнэмлэхээр зорчиж байгаа тохиолдол байна уу?

-Одоогийн шинэ үнэмлэх нууц мэдээлэл ихтэй гарч байгаа. Хуучин шар үнэмлэх нууц мэдээлэл бага байсан учраас тодорхой хэмжээнд хуурамчаар үйлдэх тохиолдол гарч байсан. Мөн нэг хүн үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн гээд гурван удаа авч байсан тохиолдол ч байгаа. Одоо шинэ тоног төхөөрөмжөөр шалгаж байгаа болохоор хуурамч үнэмлэхээр зорчих ямар ч боломжгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button