Хойд Солонгос цөмийн туршилт хийхээр Пунге-ри-ийн хаалгыг хааж байна

Тэгвэл тус баазын хаалгыг хааж эхэлжээ. Цөмийн туршилт хийх үеэр тунелийг хаадаг бөгөөд бүрэн хаагдаж дуусахад 12 хоногийн хугацаа шаардлагатай байдаг аж.

Тиймээс хэрвээ цөмийн туршилт хийхээр бол 14 хоногийн дараа хийнэ хэмээн эх сурвалжууд мэдэгджээ. Өөрөөр хэлбэл цөмийн туршилт хийхийн өмнөх бүхий л арга хэмжээнүүд хийгдэж дуусч байна хэмээн тайлбарлаж байгаа юм.

Хойд Солонгос гурван удаа цөмийн туршилт явуулж байсан бөгөөд хамгийн сүүлд 2013 оны хоёрдугаар сард хийсэн туршилтаас хойш Солонгосын хойгийн асуудал ихээхэн хүндэрч байсан юм. Энэ удаагийн цөмийн туршилтийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн азийн улс орнуудад хийх албан ёсны айлчлалтай холбоотой хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тайлбарлан бичиж байна.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button