Иргэд Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхээ нэхэж байна

нийслэл хот өндөр шилэн барилгуудаар өнгө нэмж байгаа ч бидний дундаас хэн нэгнийг маань авч одсоор байна. Ямар сайндаа л олон нийтийн дунд Өвөлдөө масктай, зундаа касктай гэдэг орчин цагийн хэлц гарч байх вэ дээ. Өвөл болохоор утаа нь амьсгал боож алчих гээд, зун нь барилгын төмөр дарж алчих гээд амьд явах язгуур эрх гээч зүйл биднийг хаяад холоо одчихсон бололтой.

Үнэндээ хотынхоо төвөөр эрх дураараа алхах боломж битгий хэл амьд явах баталгаа алга. Өглөө босоод л үхэж, хатсан гэх зүрх зүссэн мэдээ сонсдог болоод хэдэн улирлыг ардаа үдлээ.

Нийслэлчүүд тэр аяараа Хаанаас барилгын төмөр унаж, утсан чинээ улаан амь-ийг минь авч одох бол гэсэн түгшүүртэй амьдрах боллоо. Хэдийгээр наргиан төдий ч хамгаалалтын каск авч ирж, борлуулах сэр­­гэ­лэнхэн нэгэн байвал чам­гүй ашигтай бизнес ч байж болох.

Өчигдөр л гэхэд хичээлээ тарчихаад, ээжийнхээ гараас хөтлөөд гэртээ харьж явсан найман настай охины толгой дээр барилгын төмөр унасан хэрэг гарлаа. Аймшигт энэ хэрэг охины амь наснаас холуур өнгөрсөн ч, толгойдоо хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ.

Тухайн үед ээж, охин хоёр Баянгол дүүргийн найм­­дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуул­даг Аморе зочид бууд­­­лын ойролцоо явж байж. Охины толгойг оносон тө­мөр тус зочид буудлын өргөт­гөл болон сүндэрлэж буй барилгын хэсгээс унасан байна.

Иргэдийн ярьж буй­гаар барилгын ажил явуулж байгаа компанийн удирд­ла­гууд хажууханд нь сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдгийг мэдсээр байж хамгаалалт хийх нь битгий хэл хөдөлмөрийн аюулгүй байдлаа ч хангадаггүй аж.

Харин охины ээж Гэмт­лийн эмнэлэгт хүүх­дийнхээ толгойд оёдол тавиуллаа. Шарх нь маш гүн гэж эмч нар хэлсэн. Барилгын ажил явуулж байж ямар ч хамгаалалт байгаагүй. Охин маань хичээлээ тараад явган хүний замаар явж байгаад гэмтлээ хэмээн айх, гом­дохыг зэрэгцүүлэн ярьж байна. Хэрэв төмөр охины амь насыг авч одсон бол хариуцлагыг нь хэн хүлээх байв. Ингэж халаглан, хараар бодох шалтгаан ч олон байна.

Хамгийн ойрын жишээ л гэхэд өнгөрсөн оны есдүгээр сарын 18-нд Тэнгис кино театрын чанх урд баригдаж байгаа барилга дээрээс бэ­хэлгээний төмөр унаж 19 настай залуугийн аминд хүрсэн хэрэг гарсан.

Эл хэргийн шүүх хурал хагас жил үргэлжилж саяхан шийд­вэрээ гаргасан нь хууль хяналтынхан болоод холбогдох эрх ямбатнууд хүний амь насыг хэрхэн үнэлд­гийг харуулсан явдал байлаа.

Учир нь дээрх хэрэгт холбогдуулан барилгын гүй­­цэтгэгч компанийн за­хирлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэдүүлсэнтэй тэнцэх хэм­жээний мөнгөн торгууль оногдуулж, нөгөөд нь хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон юм.

Гэтэл үхсэн хүн босч ирээд үг хэлэх биш гэсэн аятай хүүгийнх нь амийг ийн үнэлсэн хууль хяналтынханд талийгаачийн ар гэрийнхэн хэчнээн их гомдолтой үлдсэн бол.

Бас нэг жишээ. Тэнгис кино театрын өмнөх алуур­чин барилгаас тавхан алх­мын цаана Макс группын объектоос мөн л төмөр унаж нэгэн залуугийн амийг хохироосон. Бүр авто машинтайгаа гуравдугаар эгнээнд зорчиж байхад нь барилгын төмөр унаж та­лий­гаачийг машинтай нь сүлбэсэн.

Нэг үе монголчууд ар­хины хордлого, автын ослоор амиа алддаг байсан бол өдгөө баригдаж буй барилгын кран унаад дараад алчихдаг, эсвэл хэн нэг нь хөдлөвч төмөр унагаад цохиод алдчихдаг боллоо. Дээр нь согтуу жолооч нар явган хүний гарц, сургууль, цэцэрлэгийн өмнөх зам дээр дайрч амийг нь хөнөөсөн хүүхдүүдийг нэмэх аваас амгалан тайван гэгддэг нийслэл хотод амиа алдсан хүний тоо замбараагаа алдлаа.

Ямартай ч амьд явах эрх­тэй гэдэг Үндсэн хуулийн заалт цагаан дээр хараар тэмдэглэгдсэн үсэгнүүдээс цаашгүй болж хоцров. Иргэд хэдийгээр энэ эрхээ хэрхэн эдлэхээ мэдэхгүй байгаа ч хэдийнэ нэхээд эхэлчихсэн байна.

Б.Төрбат

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button