Хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг битүүмжлэв

60 гаруй хувь нь магадлан итгэмжлэгдээгүй лабораторитой, шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээ зах зээлээс буцааж татан авах журмыг хэрэгжүүлдэггүй, гарал үүсэл нь тодорхойгүй, стандартын шаардлага хангаагүй архи худалдсан зөрчил илэрчээ.

Улсын хэмжээнд спиртийн ес, архины 57, шар айргийн ес, дарсны 10, нийт 95 үйлдвэр тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаагийн шалгалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хамруулан согтууруулах ундааны 31 үйлдвэр /архины 25, спиртийн зургаа/, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 5078 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулжээ.

Шалгалтын явцад архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн нэгж болон эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийт 117 зөрчил илрүүлж, хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг битүүмжлэн, 151 дээжийг шинжилгээнд хамруулсан байна. Мөн стандартын шаардлага хангаагүй 85 шил, хадгалалтын хугацаа дууссан 1071 шил архи, 849 ширхэг шар айраг, найман шил дарсыг устгаж, зөрчил гаргасан 11 иргэн, хуулийн этгээдэд торгууль ногдуулжээ. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй байсан зургаан мухлагийн үйл ажиллагааг зогсоож, нэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хүчингүй болгох саналыг холбогдох газарт хүргүүлсэн байна.

С.Саранзаяа

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button