Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг ирэх пүрэв гаригт хэлэлцэхээр боллоо

Сангийн сайдад 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан Самурай бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар тавьсан асуулга-ын хариуг сонслоо.

Үүнийг дараа Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай төслүүдийг хэлэлцэх байв.

Гэвч УИХ-ын дарга З.Энхболд Гишүүдийн ирц хангалттай биш байгаа учраас үлдсэн гурван асуудлыг дараагийн долоо хоногийн дөрөв дэх өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр шилжүүлье гэлээ. Чуулганы үдээс хойшхи хуралдаанд 25 гишүүн оролцсон юм. Ингэснээр Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хойшлуулахаар боллоо.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button