Харанга хамтлагийхан ЭХЭМҮТ-ийн нярайн тасагт дөрвөн ширхэг хяналтын аппарат авч өглөө

8-нд Best of HARANGA – Дандаа хамтдаа хэмээх тоглолтоороо үзэгч фенүүдтэйгээ уулзаж байсан. Тухайн тоглолтын үеэр өөрсдийн Бодлын тэнгис амплагед цомгийг дуудлага худалдаанд оруулж байсан юм. Харин энэхүү цомгийг тус хамтлагийн фен Н.Мөнхнасан худалдан авч байсан билээ.

Тэгвэл Харанга хамтлагийхан дуудлага худалдаанаас олсон орлогоо хүмүүнлэгийн үйлсэд зарцуулахаар шийдсэн байна. Ингээд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн тасгийн цусны өвчтэй хүүхдүүдэд дөрвөн ширхэг хяналтын аппарат хандивласан байна. Тус хамтлагийхан цаашид ч мөн хүмүүнлэгийн үйлс үргэлжлүүлэн хийнэ хэмээн мэдэгдлээ.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button