О.Баасанхүүгийн УИХ-ын даргад өргөн барьсан Х.Тэмүүжинг огцруулах үндэслэлүүд

Төсөлд хавсаргасан үндэслэлүүдийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эдгээр үндэслэлийг өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд үүнийг мөн УИХ-ын даргад өргөн барьжээ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД ТАНАА

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай

Монгол Улсын Их Хурлын гишүүн миний бие Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Засгийн газрын гишүүнээс дараах үндэслэлээр огцруулахыг шаардаж Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барьж байна.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах Үндэслэл

Нэг. Хууль зөрчиж, хариуцлага алдсан

Сайд Х.Тэмүүжин нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хөрөнгө оруулалтын зориулалтыг дур мэдэн өөрчлөх шийдвэр гаргаж, энэ шийдвэрээ баталгаажуулахдаа Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 122 дугаар тогтоол гаргуулсан байна. Уг шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 6, 10, 16, 16.5, 41, 42.7 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн байна. Төсвийн тухай хуулийн 70.2-т энэ хуулийн 42.7-д заасныг зөрчсөн нь томилсон эрх бүхий этгээд тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно гэж заасан байдаг.

Түүнчлэн Засгийн газрын 122 дугаар тогтоолын дагуу эмнэлгийн барилга Хууль зүйн яаманд шилжсэнтэй холбогдон тухайн барилга болон түүний доторхи тоног төхөөрөмжийг Хууль зүйн сайдын зүгээс хариуцан хамгаалж байх үүрэгтэй байсан. Гэтэл Хууль зүйн сайд өөрийн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2014 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр доод шатны албан тушаалтнууд нь хариуцлага алдаж 3.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий Имрай /IMR/ аппарат эвдэрч сүйдэн, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байна.

Иймээс Х.Тэмүүжинг томилсон эрх бүхий байгууллагын хувьд Улсын Их Хурал хариуцлага тооцож хуулийн хэрэгжилтийг ханган албан тушаалаас нь огцруулах шаардлагатай байна.

Хоёр. Хариуцсан салбараа удирдах чадваргүй

Сайд Х.Тэмүүжин нь Хууль зүйн сайд эрхлэх … шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, … гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж чадахгүй байгаа болно. Тухайлбал 2011 онд 19197 хэрэг улсын хэмжээнд бүртгэгдэж байсан бол 2012 онд 22089, 2013 онд энэ тоо 25362 болж нийт 6165-н гэмт хэргээр огцом өссөн дүн байна. Энэхүү гэмт хэргийн нөхцөл байдлыг 2013 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хоорондох 30 хоногийн байдлаар харьцуулан авч үзвэл улсын хэмжээнд гэмт хэрэг 2327 байснаа 4295 болж 84,5% нэмэгдэж, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 134-өөс 326 болж 2,4 дахин нэмэгдсэн мөн гэмт хэргийн улмаас иргэд байгууллагад учирсан хохирол 1349.2 тэрбум байснаа 2792.3 тэрбум төгрөг болж 2 дахин, гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 1656 байснаа 3047 болж 1,8 дахин тус тус өссөн байна. Эрүүгийн нөхцөл байдал ийнхүү хүндэрч байхад энэ талаар дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь хууль зүйн салбарыг удирдах чадвар мөхөс байгааг нотлон харуулж байна.

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн комиссын зүгээс шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын үйл ажиллагаатай удаа дараа танилцан зөрчил дутагдлыг нь засах үүрэг даалгавар өгсөн. Мөн Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан дэд ажлын хэсэг ажиллаж цагдаагийн байгууллагын хуулийн хэрэгжилттэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэн засах үүрэг даалгавар өгч байхад өнөөг хүртэл дорвитой өөрчлөлтийг хийж чадахгүй байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг томилсон, зарим Засаг даргыг үүрэг гүйцэтгэгчээр түр томилон, ажлаас чөлөөлсөн захирамжууд нь үндэслэл муутай болж өөрчлөгдөн залруулж байгаа нь Хууль зүйн сайд Засгийн газарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, … төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт –ыг хэрэгжүүлэх чиг үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн нотолгоо юм.

Гурав. Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй

Хууль зүйн сайдтай холбоотой Үндэсний шуудан сонины 2014 оны 3 дугаар сарын 24-ний дугаарт гарсан Хар тамхины хэрэг хааш нь хөтлөв гэсэн гарчиг бүхий нийтлэлд Хууль зүйн сайдтай холбоотой нэлээд ноцтой үндэслэлүүдийг дурдсан байдаг. Гэтэл сайд Х.Тэмүүжингийн зүгээс 3 дугаар сарын 24-нд өөрийн твиттэр хуудаснаа цагдаагийн байгууллагын ийм арчаагүй арга барилыг өөрчлөх гэж шинэчлэл хийж байгаа мөн хүүхдүүдийн маань цүнхэнд хар тамхи хийж гүтгэж чадах хүмүүс гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн байдлаас үзэхэд өөрийн шууд харъяалах байгууллага болох цагдаагийн байгууллагадаа итгэдэггүй, өөртэй нь холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгалт явуулах шаардлага гарвал сайдын зүгээс албан тушаалаа ашиглан шууд болон шууд бусаар саад учруулахаар харагдаж байна. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг сайдын албан тушаалаас нь нэн даруй огцруулж, нэр төр нь үнэхээр цэвэр байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж байна.

2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд миний бие гомдол гаргасан боловч өнөөг хүртэл хариу ирүүлээгүй байгаа болно. Миний бие УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ийнхүү гомдол гаргах болсон шалтгаан нь Хууль зүйн сайд 15 настай хүүгээ хуурамчаар бусдад үрчлүүлэн, энэ байдлаа ашиглан төрийн тусгай албан хаагчийн давуу байдлыг өөрт ашигтайгаар ашиглах гэсэн увайгүй үйлдэл байсан хэмээн Улсын Их Хурлын гишүүний хувьд би үзэж байгаа юм.

Иймд Х.Тэмүүжингийн дээрх үйлдлүүд нь Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Хууль зүйн сайдын алба хаших ёс суртахууны эрхгүй, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, чадвар, ажлын туршлага хангалтгүй байгааг нотолж байна. Иймд хуулийн дагуу албан тушаалаас нь огцруулах хангалттай үндэслэл бий болсон байх тул түүнийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай асуудлыг зохих журмын дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж өгнө үү.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ

Ц.Эрдэнэ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button