Татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг орон даяар зохион байгуулахаар болсон билээ.

Одоогоор тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн явц 69,7 хувьтай, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын явц 63,3 хувьтай, авто зам ашигласны төлбөрийн явц 64,5 хувьтай байгааг нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан авч байгаа юм. Дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ амралтын өдрүүдэд ажиллаж байгаа юм.

Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг зургадугаар сарын 10- 24 -нийг хүртэл зохион байгуулах аж. Энэ өдрүүдээс хойш татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй ажээ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button