Тайландын ерөнхий сайд хатагтай Инглик Шинаватра шүүхэд дуудагджээ
Тайландын ерөнхий сайд хатагтай Инглик Шинаватраг Тайландын үндсэн хуулийн шүүх дуудан эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн гомдлын дагуу тайлбар авчээ. 2011 онд Инглик Шинаватраг төрийн эрхэнд хууль бусаар гарсан, мөн төрийн өндөр эрх мэдэлтэй байгаа одоо үед өөрийн намдаа хэтэрхий их анхаарал тавьж, намынхаа төлөө ажиллаж байна хэмээн хэсэг сенатын гишүүд Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргасан юм.
Инглик Шинаватрагийн өөрийгөө хамгаалж өгсөн тайлбарыг шүүх сонссон бөгөөд өнөөдөр буюу Лхагва гаригт шийдвэрээ гаргана. Хэрэв Тайландын Үндсэн хуулийн шүүх түүнийг буруутай гэсэн шийдвэр гаргавал түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, таван жилийн хугацаанд улс төрийн тавцанд гарахыг хориглох юм. Хатагтай Шинаватрагийн дэмжигчид шүүх илт түүний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний ард ихээхэн нөлөө бүхий бүлэглэл байгаа нь илт байна гэж үзэж байгаа ажээ.
Ажиглагчдын мэдээлж байгаагаар Ерөнхий сайд Инглик Шинаватраг үүрэгт ажлаас нь чөлөөлвөл түүний засгийн газар огцорохоос өөр замгүй бөгөөд энэ тохиолдолд улс төрийн болон нийгмийн амьдралд ихээхэн эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй байдал ажиглагдаж байна гэжээ.
Uno
Оллоо.мн