Энэ сарын 9-нд цэрэг татлага эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын “2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/259 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг тавдугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.

Харин цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг тавдугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. НЗДТГ-ын Цэргийн штабын дэд дарга, хурандаа Ц.Анхбаярын “Ээлжит цэрэг татлагын ажлыг эрхлэн явуулах “Цэрэг татлагын товчоо”-г дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга удирдаж байна. Өнөөдрийн байдлаар цэрэг татлагын ажлыг явуулах бэлтгэл хангагдсан бөгөөд хуваарийн дагуу 05 дугаар сарын 08-нд дүүргүүдийн цэрэг татлага явуулах байр бэлэн болно. Харин зарлан дуудах хуудас тараах ажил 93.1 хувьтай байна” гэв.

С.Сонор

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button