Ц.Оюунгэрэл сайд “хэрээ” биш

ҮХАА-н сайд Х.Баттулга “давхар дээл”-ээ тайлах хүсэлтээ өгсөн биш, эргэн тойрны зарим хүнийг хөлдөө чирээд сүйд болох нь. Олон нийтийн дунд Зам тээврийн сайд тэргүүтэй хүмүүс Х.Баттулга гишүүнтэй адил өөрсдөө хүсэлтээ өгнө хэмээн учиргүй саймшрах болсон. Тэдний нэг нь ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл. Ёстой л унаад байхаар унжаад ирээсэй гэдэг шиг нэгэнт огцруулж чадахгүй болохоор өөрсдөөр нь хүсэлтийг нь өгүүлж, дан дээлтнүүд болгохоор “онгироож” байгаа бололтой.

Тиймдээ ч Ц.Оюунгэрэл сайдыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр ч, цахим сүлжээгээр ч тайван суулгахаа байсан гэнэ. Хүсэлтээ хэ­зээ өгөх юм бэ, өгчихсөн юм уу гэх зэргээр байнга шахам асуух болжээ.

Арга ядсан Ц.Оюунгэрэл сайд “би заавал өгөх ёстой юу” хэмээн бусдаас асуусан сурагтай. Эрхээ биш “Батаарын яам”-ны сайд “Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө” гэдгийг санаж, өөрөө Х.Баттулга сайдыг дуурайвал эвгүйтэнэ гэдгээ мэдэх байлгүй дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button