Зочид давамгайлсан хоёрдугаар шат

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны плей оффын хоёрдугаар шатны тоглолтууд өчигдөр эхэлсэн. Плей оффын шатны хоёрдугаар шатны тоглолт “Индиана Пэйсерс” болон “Вашингтон Уизардс” багуудын тоглолтоор эхэл­сэн. Пол Жорж тэргүүтэй Индианачууд талбайдаа нийслэл хотын багийг хү­лээж авсан ч 102:96 онооны харьцаатай ялагдсан юм. Гэсэн хэдий цаана нь цув­ралын зургаан тоглолт тэднийг хүлээж байна.

Харин өрнөд бүсийн эхний тоглолтыг улирлын үнэ цэнтэй тоглогч Кевин Дюрант багийн нөхдийн хамт “ЛА Клипперс”-ийг хүлээн авч мөн л хо­жигдсон юм. Тоглолтын үр дүн 122:105 гэсэн оноо­ны харьцаагаар зочин багын талд гарсан юм.

Энэ тоглолтод Крис Пос онцгой байж найман удаа дараалан холын зайнаас амжилттай довтолсон нь плей оффын цувралын дээд амжилт болж мөнхөрсөн юм.

Плей оффын хоёрдугаар шатны эхний тоглолтууд зочин багууд ялалт байгуулсан нь сонирхол татаж байгаа юм. Харин өнгөрсөн жилийн бүсийн аваргуудын хувьд “Сан Антонио Спөрс” “Портланд”-тай, “Клипперс” болон “Оклахома Сити Тандер” учраа таарсан нь өрнөдөд гал гарсан тулаанууд болохыг илтгэнэ. Харин дорнод бүсийн хувьд “Индиана Пэйсерс” болон “Вашингтон Уизардс”, “Майами Хит” болон “Брүүклин Нетс” багууд хоорондоо тулах юм.

Дашрамд дуулгахад энэ улирлын эхний шатнаас өрнөд бүсээс “Сан Антонио Спөрс”, “Портланд Трэйл Блэйззерс”, “Лос Анжелес Клипперс”, “Оклахома Сити Тандер” багууд шалгарсан. Өрнөд бүсэд плей-офф тун ширүүн өрнөж, “Хьюстон Рокетс” болон “Портланд” багуудаас бусад нь долоон тоглолт хийж, ялагчаа тодруулсан. Харин “Хьюстон Рокетс”, “Портланд” багууд цувралын зургаан тоглолт хийсэн.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button