Одесст 116 хүн амь үрэгдсэн гэжээ
Украины Одесс мужийн зөвлөлийн депутат Вадим Савенко “Эрх баригчид хэт даврагчдын Үйлдвэрчний ордонг галдан шатаасны улмаас 116 хүн амь үрэгдсэн” гэж мэдэгдлээ. Өнгөрсөн баасан гарагт “Баруун сектор”-ын хэт даврагч радикалууд Майданы эсрэг талынхныг Үйлдвэрчний эвлэлийн байранд хөөж оруулан, шатах бодистой шилээр шидлэн галдсан хэрэг гарсан.
Энэ талаар Украины Дотоод хэргийн яамнаас 40 гаруй хүн амь үрэгдэж, 214 хүн шархадсан гэсэн бол Прокурорын газраас 46 хүн амь үрэгдсэн гэх мэдээллийг өгөөд байсан юм.
Түүнчлэн Вадим Савенко “Бидний мэдэж байгаагаар олон хүн толгойдоо гэмтэл авч, нас барсан ч задлан шинжилгээ хийхгүй байна. Хүмүүсийн толгой, мөр түлэгдсэн байсан. Тэднийг танигдуулахгүйн тулд шатах бодис цацаж, шатаасан” гэж мужийн зөвлөлийн депутат мэдэгджээ.
Тэрбээр энэ мэдээллийг Үйлдвэрчний эвлэлийн ордонд байсан хүнээс авсан хэмээн онцолсон байв.