BҮO гэж бас юу вэ?

орцонд өөрчлөлт хийхээр боллоо. BҮO (brominated үegetable oil – бромжуулсан ургамлын гаралтай тос) гэдэг орц нь Fanta болон Powerade гэх мэт жимсний болон энергийн ундаануудад өргөн хэрэглэгддэг бөгөөд дээрх бүтээгдэхүүнүүдэд задрах процесс явагдахаас сэргийлдэг орц юм. Тус компанийн гол өрсөлдөгчдийн нэг болох Pepsi өөрийн бүтээгдэхүүнүүддээ BҮO хэрэглэхээ болих зорилт тавьсан бөгөөд өнгөрсөн оноос эхлэн Catorade ундааныхаа орцоос BҮO-г хассан бол Европын холбоо болон Япон зэрэг улсуудад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэхийг нь хориглосон байдаг ажээ.

АНУ-ын Минесотта мужийн Рочестер хотын Mayo Clinic судалгааны төв дээр хийсэн судалгааны дүнгээс харахад хүний биед BҮO ихээр хуримтлагдвал эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ялангуяа ой санамж муудах, арьс болон мэдэрлийн системд асуудал үүсгэдэг болох нь тогтоогдсон юм.

Хэдийгээр BҮO нь 1970 онд АНУ-ын Аюулгүй хүнс ба эмийн жагсаалтаас хасагдсан байдаг боловч ундааны үйлдвэрлэлд 0,0015% хувийн BҮO орцыг хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Харин манай улсад энэ асуудлаар санаа зовж судалж үзсэн эсвэл асуудал дэвшүүлсэн тохиолдол байгаа эсэхийг одоогоор олж чадсангүй.

Uno

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button