Хятад тоглоомуудыг хураажээ
Түүнээс хойш хүүхдийн тоглоомонд тавигдах хяналт харьцангуй сайжирсан. Тухайлбал, саяхан Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид Нарантуул худалдааны төвд шалгалт хийжээ.
Шалгалтаар хаяг, шошгын шаардлага хангахгүй, хүүхдийн сэтгэхүйд нөлөөлж болзошгүй айдас төрүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангахгүй материалтай мөн хүүхдийн биед гэмтэл учруулах хятад тоглоомуудыг хураан авсан байна. Тодруулбал, үрлэн сумтай буу, аймшгийн амьтны дүрстэй зөөлөн тоглоом, эрүүл ахуйн шаардлага хангахгүй резинэн тоглоомуудыг хурааж эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг хүргэхээр бэлтгэжээ.
С.САРУУЛ