Хийморийн овооны хадаг яндрыг цэвэрлэнэ
элдэв төрлийн хадаг яндрыг зүүж амьгүй болгон үхүүлдэг. Үүний нэг жишээ бол Ээж мод юм. Иргэдийн зүүж орхисон өнгө өнгийн хадагнаас болж мод амьгүй болохын зэрэгцээ түүнийг зорин очсон иргэд ойр хавиар нь уусан ус, ундааныхаа сав болоод хогоо ил задгай хаяснаас байгаль дэлхий сүйдэж байна.
Тэгвэл энэ байдлыг халахаар Амьд байгалиа хайрлая аяныхан өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн ээж модыг цэвэрлэж олон жилийн хадаг яндар, хог новшноос салгаж байсан юм. Тэгвэл тус аяныхан энэ удаад Хийморийн овоо орчмыг цэвэрлэхээр болжээ. Тэд энэ сарын 11-нд их цэвэрлэгээ хийхээр болсон аж.
Б.Сансартуяа
Оллоо.мн