Ц.Нямдорж Н.Батбаярын үгээр явбал та нар сүйрнэ шүү

удаа эцсийн хэлэлцүүлгээр орсон хуулийн төсөл унаж байгаа тохиолдол нь энэ хэмээн УИХ-ын дарга З.Энхболд онцлон тэмдэглэсэн юм. Тэрбээр бүр дахин дахин хэлж байсан нь энэ асуудлыг олны анхаарлын төвд хэвээр үлдээх гэсэн санаа биз. Ямартай ч Засгийн газрын болон улс төрийн нөхцөл байдлын талаар УИХ дахь намын бүлгийн лидерүүд байр сууриа илэрхийлээд байгаа аж.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж АН-ынхан урвуулдаг. Урвасантай нь нийлдэг. Жаахан шүүмжлээд ирэхээр нь ад үздэг. Ж.Батзандан, Р.Амаржаргал, Д.Ганбат нар Засгийн ажил хүндэрлээ. Улс орон уруудаж байна гэж ярихаар мөнгө төлж байгаад бүгдийг нь муулуулсан. Дарга нар нь захиалгатай юм хийлгэдэг. Эдийн засаг унаад тартагтаа тулчихлаа. Ийм болгосон сайд нартайгаа хариуцлага тооцохгүй юм уу. Ингэж байгаад та нар нэг суудалтай болтлоо унадаг шүү. Унана даа, үзээгүй биш дээ. Нэг жилийн дотор дайн тулаан дайрсан мэт эдийн засгийн дүр зураг хүндэрлээ. Энэ бол Засгийн газар ажил хийх чадваргүй гэдгийг л харуулж байгаа юм. Өнгөрсөн жилийн төсөв баталж байх үед тендерийг гурван тийш нь булаацалдсан. Хэлсээр байхад эвслийн нөхдүүдэд хувааж өгсөн. Дээрээс нь Нямжавын Батбаяр гал, тэнгэр, буян заяа гэж ярьсаар байгаад та нарыг сайн ховсджээ. Энэ хүний үгээр явбал сүйрдэг юм шүү. Нүүрэн дээр чинь хэлье хэмээн анхааруулжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button