Машинтай болсноор өрхийн эмнэлгүүдийн чанар сайжрах уу
эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой эмнэлгүүд маш их чирэгэдлэтэй иргэдэд бараг үйлчилдэггүй бөгөөд дараагийн шатны эмнэлэг рүү хөөж явуулдаг нь нууц биш. Харин өөрсдөө энэ байдлаа тайлбарлахдаа хангамж муутай ачаалал ихтэй ажилладагаас болдог хэмээдэг.
Тэгвэл тэдний ажлыг хөнгөвчилж хүн амд хүртээмжтэй ажиллуулахаар өрхийн эмнэлгүүдийг машин унаагаар хангах ажил хийгдэж байгаа аж. Ингэвэл тэдний ажлын бүтээмж өндөр болно хэмээн үзэж байгаа юм байна. Дашрамд дуулгахад иргэд өрхийн эмч нарыг чадавхижуулах тал дээр Эрүүл мэндийн яамнаас анхаарал хандуулах ёстойг байнга сануулдаг билээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн