Хамгаалалтын зурваст зөрчил илрүүлжээ
зурваст шалгалт хийжээ.
Шалгалтад Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт 50 гаруй км урт цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, 9 дэд станцыг хамруулжээ. Мөн хамгаалалтын зурваст гэр, орон сууц, барилга байгууламж барьсан, зурвас газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл, улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй, шугам сүлжээний аюулгүй байдал, хэвийн найдвартай ажиллагаанд осол, эрсдэл гарч болзошгүй нөхцөл бүрдүүлсэн 35 иргэн, 27 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгажээ.
Ингэснээр хамгаалалтын бүсэд үйлчилгээний байр, хашаа барьж, автомашины зогсоол байгуулсан 32 зөрчлийг илрүүлжээ. Зөрчлүүдийн 10-ыг нь газар дээр нь арилгуулж, улсын ахлах байцаагчийн 22 албан шаардлага гаргаж, 5.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
С.Саранзаяа
Оллоо.мн