Л.Эрдэнэчимэг бүлгийн даргадаа хариуцлага тооцуулахыг хүсчээ
магтдаг. Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ хуулийг өөрийнх нь өмч юм шиг аягладаг. Л.Эрдэнэчимэг нарын эмэгтэй гишүүд идэвхи санаачлага гарган батлуулсан нь гэдэгтэй маргахгүй ч өмчирхөх нь хэтэрсэн асуудал юм.
О.Баасанхүү гишүүнийг Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ярьж эхлэхээс л Л.Эрдэнэчимэг гишүүн эсэргүүцэж, унагасан. Тэгвэл энэ удаад АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ярьж эхлэхэд бас л түүнийг эсэргүүцэж эхэллээ. Бүр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хаягласан албан бичигтээ Д.Эрдэнэбат даргад хариуцлага тооцохыг сануулчихаж. Д.Эрдэнэбатын Тамхины хяналтын тухай хуульд тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхой байгуулах, шаардлага тавих зохицуулалтуудыг нэмж оруулахаар зэхэж байгаа аж.
П.УНДРАМ
Оллоо.мн