Одесст 116 хүн амь үрэгдсэн гэжээ

улмаас 116 хүн амь үрэгдсэн гэж мэдэгдлээ. Өнгөрсөн баасан гарагт Баруун сектор-ын хэт даврагч радикалууд Май­даны эсрэг талынхныг Үйлд­вэрчний эвлэлийн байранд хөөж оруулан, шатах бо­дистой шилээр шидлэн галд­сан хэрэг гарсан.

Энэ талаар Украины Дотоод хэргийн яамнаас 40 гаруй хүн амь үрэгдэж, 214 хүн шархадсан гэсэн бол Прокурорын газраас 46 хүн амь үрэгдсэн гэх мэдээллийг өгөөд байсан юм.

Түүнчлэн Вадим Савенко Бидний мэдэж байгаагаар олон хүн толгойдоо гэмтэл авч, нас барсан ч задлан шинжилгээ хийхгүй бай­на. Хүмүүсийн толгой, мөр түлэгдсэн байсан. Тэд­нийг танигдуулахгүйн тулд шатах бодис ца­­цаж, шатаасан гэж му­жийн зөв­лөлийн депутат мэ­дэгд­жээ.

Тэрбээр энэ мэдээллийг Үйлдвэрчний эвлэлийн ор­донд байсан хүнээс авсан хэмээн онцолсон байв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button