Бразилчууд цэнгэлдэх хүрээлэнгүүдээ амжиж ашиглалтад оруулах нь эргэлзээтэй байна

байгуулагч Бра­зиль улс зарим бэлтгэл аж­лаа дутуу хангаж байгаа талаар дэлхийн хэвлэлүүд шүүмжилсээр байна.

Тодруулбал Бразилийн Пантанал Арена цэнгэлдэх хүрээлэн хугацаанаасаа хо­цорч ашиглалтад орох нь то­дорхой болжээ. Энэ ту­хай Синьхуа агентлагт Цэн­гэл­дэх хүрээлэнгийн суудлыг бү­рэн гүйцэд суурилуулж ам­жаагүй байгаа нь нээлтийн өдөр гэхэд дуусахгүй нь то­дорхой болсныг илтгэж байна гэв.

ФИФА-гийн албан ёс­ны төлөөлөгчид өнгөрсөн да­­ваа гарагт Бразильд зо­чилж, хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлтгэл ажилтай танил­цах үеэр энэ мэт дутагдал байгааг олж харжээ. Гэхдээ Бразилийн ДАШТ-ийг зо­хион байгуулах хорооны дар­га Силвал Барбоса Бэлэн болоогүй 11 мянган суудал маш хурдан хугацаанд ашиг­лалтад орно гэсэн амлалт өгчээ.

Суудал нь хараахан бүрэн суурилагдаагүй ста­дион 41 мянган хүний баг­таамжтай бөгөөд ДАШТ-ий дөрвөн тоглолт хүлээж авах юм. Тодруулбал, Чили Авст­рали, ОХУ БНСУ, Нигер Босни, Колумб Японы тог­лол­тууд энэ цэнгэлдэхэд явагдах билээ. Уг нь энэхүү стадионыг анх дөрөвдүгээр сарын 26-нд албан ёсоор хүлээлгэн өгөхдөө 42968 хүний суудалтай байхаар төлөвлөж байсан билээ.

Түүнчлэн энэхүү цэн­гэлдэх хүрээлэнгийн барил­гын явцаас шалтгаалан хэ­дэн тасалбар хэвлүүлэхээ мэ­дэхгүй байгаа тухайгаа FIFA-гийн маркетингийн за­хирал Тьерри Вайль ярьсан байна. Түүнчлэн зарим цэн­гэлдэх хүрээлэнгийн суу­дал багассан учраас нийт та­салбарынхаа долоо орчим хувийг огт хэвлээгүй байгаа гэнэ. Урьдчилсан тооцоогоор одоогоор 2.5 сая билет за­рагд­саны тал орчим хувийг нь зохион байгуулагч орон Бразилийн иргэд захиалсан байна.

Багууд бүрэлдэхүүнээ зарлаж эхэллээ

Хөлбөмбөг сонирхогч дэл­хийн аваргад өрсөлдөх ба­гуудын бүрэлдэхүүнийг мэдэхээр тэсэн ядан хүлээж бай­гаа. Гэвч одоогийн байд­лаар хамгийн түрүүнд гон­ду­расчууд Бразил явах та­мирчдаа сонгон дууссанаа олон нийтэд зарлалаа.

Гондурасын шигшээ ба­гийн дасгалжуулагчаар ко­лум­бын мэргэжилтэн Луис Фернандо Суарес ажиллаж байгаа бөгөөд ДАШТ-ийг хамт зорих 23 тоглогчоо та­нил­цуулсан байна.

Төв болон Хойд Америк, Карибын тэн­гисийн бүсээс АНУ-ын да­раа хоёроор шал­­­гарсан тус багийн бү­рэл­­дэ­хүүнд Параг­вай, АНУ-ын лигт тоглодог тус бүр тав, Английн Пре­мьер-лигт хү­чин зүтгэ­дэг гурав, Шот­ландын багт харьяа­лалтай хоёр, Испа­ни, Бельги, БНХАУ-д алба хашдаг тус бүр нэг, нутгийнхаа лигт тог­лодог таван тоглогч бай­гаа аж. FIFA-гийн албан ёс­ны сайт дээр гарсан тус ба­гийн бүрэлдэхүүнийг та­нилцуулбал

Хаалгач Ноэль Валья­дарес (Олимпия), Донис Эс­кобер (Олимпия) Луис Фернандес Лопес (РСА)

Хамгаалагч Брайан Бэкелес (Олимпия), Арнольд Перальта (Рейнжерс), Эмилио Изагирре (Селтик), Оскар Гарсия (Динамо Хьюстон), Май­нор Фигероа (Халл Сити), Виктор Бернардес (Сан-Хосе), Серхио Мендоса (УСК)

Хагас хамгаалагч Осман Чавес (Чиндао Жонун), Хуан Монтес (Мотагуа), Луис Гарридо (Олимпия), Рожер Эспиноза (Уиган), Хорхе Кларос (Мотагуа), Уилсон Паласиос (Сток Сити), Оскард Бонек (Динамо Хьюстон), Энди Наджар (Андерлехт), Марвин Чавес (Колорадо Рапидс)

Довтлогч Жерри Бенгс­тон (Нью-Инглэнд Рево­люшн), Жонни Паласиос (Олим­пия), Карло Костли (Верия), Марио Мартинес (Реал Сосьедад)

Ж.Нарангэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button