НШГА-аас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, Лениний музейг чөлөөллөө

өдрийн 689 дүгээр тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 7313/2 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж тус албанд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бичигдэн ирснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.

Тус албанаас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж, В.И.Лениний музейн барилгыг сайн дураараа чөлөөлж, Төрийн өмчийн хороонд шилжүүлэх тухай мэдэгдлийг Монгол Ардын Намд удаа дараа хүргүүлсэн болно.

Шүүхийн шийдвэрийг хариуцагч МАН сайн дураар биелүүлээгүй тул 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж Лениний музейн барилгыг чөлөөлж, Төрийн өмчийн хороонд шилжүүлэн өглөө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button