Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэдийг 6-р сар хүртэл бүртгэнэ

1990-1995 онд ажил хийж 1995-2000 онд нийгмийн даатгал төлж чадаагүй иргэдийг нийгмийн даатгалд нөхөн хамруулах зорилгоор УИХ 2012 онд Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль баталсан.

Энэ хуульд хамрагдаж ажилласан жил даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах иргэдийн хүсэлтийг 2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2013 оны наймдугаар сарын 1-ний хооронд бүртгэсэн. Гэсэн ч энэ хугацаанд хүсэлт гаргаж амжаагүй иргэд олон үлджээ. 

Тэднийг энэ оны хоёрдугаар сараас зургаадугаар сарын хооронд бүртгэж байгаа аж. Үүнээс хойш дахин бүртгэхгүй тул иргэд энэ хугацаанд харъяа Нийгмийн даатгалын хэлтэстээ хандах хэрэгтэй гэдгийг албаныхан санууллаа.

Т.Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button