Шудрага өрсөлдөөнийг уландаа гишгэгч HUAWEI

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төхөөрөмж нийлүүлэгч хятадын коммунист намын армийн харьяаны гэгддэг HUAWEI компанийн балаг дуусахгүй нь бололтой. Өнгөрсөн жилд л гэхэд олон сая долларын авилгал өгсөн нь цахим мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын сонин хэвлэлд хэдэнтээ давтагдсан. Энэ тухай дэлгэрүүлэн судалбал тэд Бизнесийн шудрага өрсөлдөөн гэдгийг уландаа гишгэж авлигал хээл хахуулийг бизнесийн үндсэн арга болгодог нь илт байна.

2012 оны 7 сард Huawei компани Algeria Telecom –ийн Гүйцэтгэгч захирал Mohamed Boukhari-д 10 сая долларын хахууль өгсөн нь Luxemburg дэх хувийн дансыг нь шалгах үеэр илчлэгджээ. Түүнийг шүүх хурал дээр  тэрээр “Би ажлын хамтрагч Huawei-ийн гүйцэтгэх захиралыг олон жилийн өмнөөс мэддэг. Нэг өдөр намайг үдэшлэгт урьсан. Ингэхдээ надад санхүүгийн дэмжлэг үзүүлэх санал тавьсан. Тэр саналыг би хүлээн авч гэрээг Huawei- тэй хийхэд ихээр хичээж ажилласан”  гэж өчжээ. 

Хэрэг үүгээр дууссангүй 2013 оны 12 сард Белгийн Засгийн газрын хөрөнгө оруулалттай Европын тэргүүлэх оператор компани Belgacom-ын гүйцэтгэх захирал Michel Moll  Huawei компаниас 2010 -аас 2012 оны хооронд 954,000 еврогийн хахууль авсан нь тогтоогджээ. Belgacom нь олон жилийн түнш Nokia Siemens Networks компаниа хятадын HUAWEI компаниар сольж тэдэнтэй 3G сүлжээний өргөтгөл болон ашиглалт үйлчилгээний олон сая долларын гэрээ зурсан байна. Huawei компани нь ноён Michel Moll- ын хувийн компани болох 2Mconcept-д зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрээр 26,500 еврогийн гэрээ хийх мэтчилэнгээр нийт дүнгээр 1 сая орчим долларын хахууль өгсөн нь санхүүгийн шалгалтаар илэрчээ. Аль тэртээ 1994 онд ч  Huawei компани Африкт үүнтэй ижил төрлийн хахуулийн хэрэг үйлдэж байсаныг бодоход хээл хахууль өгөхдөө мэргэшсэн компани болохыг илтгэж байна.

Дараагийн нэгэн сенсаци тарьсан хэргийг сөхвөл 2013 оны 10 сард Этиопын Засгийн газар Huawei компанитай 13 сая долларын гэрээ байгуулсан боловч Huawei компани нь татвараас зайлсхийсэн нь тогтоогдон Этиопын засгийн газар гэрээгээ цуцлажээ.

Олон улсын хэмжээнд  мэдээллийн хулгайч-тагнуулч гэдгээрээ алдартай энэ компани олон улсад тэр дундаа зарчимчаараа үнэлэгддэг баруун европт хүртэл хээл хахуулийн хэрэгт холбогдох үед Монголд ирээд 10 гаруй жил болсон гэхээр авлигал, хээл хахууль өгсөн байхад хэн ч гайхахааргүй юм. Хамгийн сүүлийн эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол 500 мянган хэрэглэгчтэй Монголын тэргүүлэх оператор Skytel компанитай олон сая долларын гэрээ зурсан байх юм. Энд бас л хээл хахууль авилгалын асуудал байхгүй гэх газаргүй.

Уншигч та анзаараарай. Манай хэвлэл, мэдээллийн байгууллагаар энэ компаний хууль бус үйлдлийн талаар, дэлхий нийтээр энэ компаниас татгалзсаар байгаа тухай удаа дараа цацагдсаар байвч шалгадаг, хянадаг, тодруулдаг мэргэжлийн байгууллагуудын хуулийн дагуу шалгасан тухай нэгээхэн ч мэдээлэл алга. Энд бас л нөгөө авлигал нь нуугдаж байгаа юм биш биз?!

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button