Цэрэг татлага маргааш эхэлнэ
Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ. Энэ талаар өчигдөр Нийслэлийн цэрэг татлагын товчооныхон мэдээллээ. Энэхүү ажлыг явуулах бэлтгэл ажил хангагдсан бөгөөд зарлан дуудах хуудсыг 93.1 хувьтай тараажээ. Цэргийн албан тэнцүүлэх зааврын дагуу шалгуур хангасан иргэдийг энэ сарын 9-нд Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цэргийн анги руу хүргэж өгөх юм. Харин 10-нд Орхон, Зүүнбаяны цэргийн анги руу хуваарилан хүлээлгэж өгөхөөр болжээ.
Т.ДАЛАЙ
ЗУУНЫ МЭДЭЭ