Улс музейгээ хүчээр авлаа
МАН-ын харьяанд байсан Лениний музейг улсын өмчид авахаар ССАЖЯ бүтэн жил гаруй хугацаанд шүүхдэлцсэн. Шүүхийн бүх шатны дүгнэлтээр Лениний музейг улсын өмчид авч Т.Батаарын музей байгуулах нь зөв гэсэн шийдвэр гарсан билээ. Гэхдээ МАН-ынхан тус байрыг ССАЖ-ын яаманд хүлээлгэж өгөхөөс удаа дараа татгалзсан учир Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар болон Төрийн өмчийн хорооноос тус музейг албадан авч буйгаа мэдэгдлээ. Тиймээс тус барилгын хаалгыг нь хүчээр онгойлгожээ.
С.УЯНГА
ЗУУНЫ МЭДЭЭ