НӨАТ-ын хуурамч падаан ашигласан 1000 компанийг шалгаж байна

НӨАТын падаан хуурамчаар үйлдэж, ашигласан аж ахуй нэгж, иргэдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Өнгөрсөн сарын байдлаар дээрх хууль бус үйлдлээс болж улсад 600 гаруй тэрбум төгрөгийн хохирол учраад байгааг цагдаагийнхан мэдээлж байсан. Компаниудын хууль бус үйлдэл дахин илэрч хохирлын хэмжээ нэмэгдсэн болохыг албаныхан мэдээллээ. Одоогийн байдлаар НӨАТын падаан ашиглаж цааш нь тараасан 45, мөн есөн компанийн НӨАТын падаан ашиглаж падаан дээр хэв бичилт хийсэн 1000 гаруй компанийн үйлдлийг шалгаж байгаа аж. Үүнээс 300 компанид эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнчлэн падаан дээр хэв бичилт хийсэн үйлдэлд 20 гаруй хүн холбогдсон бөгөөд мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа гэнэ. Энэ тухай албаны эх сурвалжХууль бус НӨАТын падаан ашигласан аж ахуй нэгжүүдийг татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Компаниуд татвараа төлсөн тохиолдолд хуулийн дагуу хэргийг нь хэрэгсэхгүй болгосон тохиолдол бийгэв. Одоогийн байдлаар хэрэгт холбогдуулан хэн нэгнийг цагдан хорьсон зүйл байхгүй гэлээ. Уг хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа юм.

Б.ЗАЯА

ЗУУНЫ МЭДЭЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button