Монголчууд өөрсдөө химийн хольцгүй бордоо гарган авчээ

Газар тариаланд бордоо хамгийн чухал байдаг. Харамсалтай нь манайд эрдэс,  органик, багсармал буюу холимог, шингэн,  хуурай бордоог ашигласаар ирсэн. Энэ нь хөрсөнд сөрөг нөлөөтэй. Тэгвэл Монголчууд өөрсдөө химийн хольцгүй, эрүүл бордоо гарган авчээ.

Тодруулбал ХААИС-ийн Агробиологийн сургуулийн багш, доктор Л.Галт, Г.Солонго, Л.Даваа,  Б.Энхэлмаа нар 10 гаруй жилийн судалгаандаа тулгуурлан  “Очир алдар” ХХК-ийнхантай  хамтран ионжуулсан хүчиллэг, шүлтлэг ус,  бордоо гарган авсан байна.

Энэхүү бордоог тариаланчид ашигласнаар хөрсний үржил шим сайжирч, хөрсөнд  агуулагдах мөөгөнцөр, ургамлын өвчин үүсгэгч бактери, шимэгч хорхойнууд устах ач  холбогдолтой юм байна. Монгол эрдэмтдийн бүтээсэн бордоонд химийн хольц  байхгүйгээрээ давуу аж. 

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button