Х.Баттулга гишүүн Төрийн банкинд эзэн суух уу

“Хадгаламж” банк Төрийн мэдэлд очиж, Төрийн банк болсноос хойш тус банкийг эргүүлэн хувьчлах тухай асуудал сөхөгдөөд сар гарангийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд “Хэрэв тус банк хувьчлагдвал хэн гэдэг эрхэм эзэн суух бол, хэзээ хувьчлагдах бол” гэсэн асуултад хариулт олдохгүй байгаа билээ. 

Тэгвэл тус банкны ажилтан албан хаагчид Төрийн банк хувьчлагдвал ҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн  Х.Баттулга эзэн сууж магадгүй байгаа талаар өөр хоорондоо шивэр авир хийлдэнэ.

Х.Баттулга гишүүн сайдын судлаасаа татгалзсан нь ч үүнтэй холбоотой байх гэсэн хардлага ч хөвөрч эхэллээ.

Сонсох нь ээ, ирэх долдугаар сараас төрийн банкны хувьчлал эхэлж, шинэ эзэндээ очих бололтой.

Угаас Төр өөрөө арилжааны банктай байж, санхүүгийн зах зээл дээр хамт өрсөлдөх нь зохимжгүй хэмээн үзэн хүн олон бий.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button