Х.Тэмүүжин сайдын хууль бус бас нэг томилгоо

Х.Тэмүүжин сайдын хууль бус томилгоо Н.Амарзаяа хурандаагаар дуусаагүй бололтой. Тодруулбал УБЕГ-ыг түүний найз нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр удирдаж байна. Энэ хүнийг н.Баттулга гэнэ. Уг нь жилийн өмнө буюу 2013 оны зургадугаар сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс УБЕГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ. Гэвч тус сонгон шалгаруулалтад тэнцсэн Г.Цэцгээ гэгч өнөөдрийг хүртэл албан тушаалдаа томилогдоогүй байна. Харин өмнө нь сонгон шалгаруултад огт оролцож байгаагүй н.Баттулга гэгч өнөөдрийг хүртэл УБЕГ-ын Тэргүүн дэд даргын албыг хашсаар байгаа юм.

Үүнээс гадна  2013 оны тавдугаар сарын 21-нд УБЕГ-ын дэд даргын ажлын байрны сул орон тоон дээр мөн л сонгон шалгаруулалт явуулсан байна. Тус сонгон шалгаруултад УБЕГ-ын хэлтсийн дарга Л.Баатар, хэлтсийн дарга Г.Цэцгээ, УБЕГ-ын даргын зөвлөх Д.Энхцэцэг нар өрсөлдсөн бөгөөд Л.Баатар хамгийн өндөр оноо авч, тэнцсэн байгаа юм. Улмаар Төрийн албаны зөвлөлөөс 105 тоот тогтоол үйлдэж, Л.Баатарыг УБЕГ-ын дэд даргын албан тушаалд томилуулахаар Хууль зүйн сайдад санал хүргүүлсэн байна.  

Гэвч хууль зүйн сайд УБЕГ-ын дэд даргаар Л.Баатарыг бус сонгон шалгаруулалтын гуравт бичигдсэн Д.Энхцэцэгийг томилсон байх юм. Энэхүү хууль бус томилгоог эсэргүүцсэн Л.Баатар 2013 оны 11 дүгээр сард Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Гэвч шүүх хурал тодорхойгүй шалтгаанаас болоод өнөөдрийг хүртэл хойшилсоор байна. Мөн асуудал үүсгэсэн Л.Баатар хэлтсийн даргаас байцаагч хүртлээ албан тушаал буусан байна.

Т.Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button