Хаалттай хуралдаан завсарлалаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай хуралдаж байгаа билээ. Харин дөнгөж сая чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан байна. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас эхлэх бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын чуулганы хуралдаан үдээс хойш гишүүдийн асуулт, хариултаар үргэлжлэх аж. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудалтай холбогдуулан УИХ-ын 40 гаруй гишүүн асуулт асуухаар саналаа өгчээ.
П.УНДРАМ
Оллоо.мн