Хүүхдийг лам болгохоо больё

Хүүхдийн эрх гэж их ярьдаг болсон. Тэдний эрхийг хамгаалах нэртэй олон төрийн болон төрийн бус байгууллагууд бий. Гэвч хэн нэгэн архичин аль эсвэл хойт эцэг нь хүүхдээ зодож тамлахад нэгэн зэрэг хэвлэлээр элдвийн эрх яриад алга болцгоодог. Бусад үед нь юу хийдэг нь мэдэгддэггүй. За тэр нь яахав. Ер нь бол зөвхөн зодох нь хүүхдийн эрх зөрчсөн үйлдэл мэт харагдуулаад байх юм. Гэтэл цаана нь өчнөөн юм бий. Хамгийн захын жишээ нь энэ олон гандан хийдүүдэд ихэнхдээ насанд хүрээгүй хүүхдүүд хөдөө, орон нутгаас ирж шавь орж байна. Иргэнийхээ бүртгэлийг ч шилжүүлээгүй цохиж яваа нөхөд олон.

 

Тэднийг ингэж багаас нь бэлтгэж байгаа нь эрхийг нь зөрчиж байгаа хэрэг биш гэж үү. Ядаж ерөнхий боловсролын сургууль төгсөөгүй хүүхдүүд юу уншиж байгаагаа ч мэдэхгүй төвд үсэг цээжилж байна. Цаашдаа энэ тэнд айлд очиж сан тавьж амьдрах эцсийн зорилготой. Буддын гүн ухаанд өөрсдийн дураар ороогүй бүрэн таньж ойлгоогүй тэднийг амьдралын бусад хэрэгцээтэй зүйлс ч тойрохгүй. Мөнгө олох сонирхол нь их. Гэтэл төвд үсэгнээс өөр боловсрол байдаггүй. Мэдлэггүй хүн хөдөлмөргүйгээр мөнгө олоод эхэлбэл тэр шунал болдог байх. Цаашдаа зурхай гэх мэт зүйлс хийгээд хүн амьтны мөнгийг авч байгаа. Хэргээ бүтээсэн эсэхийг нь хэн ч шалгадаггүй. Энэ талаарх хуулийн заалт ч байхгүй. Хайран сайхан сэргэлэн хүүхдүүдийн ирээдүйд улс орондоо хэрэгтэй залуусын амьдралаар ингэж тоглохоо болимоор байна. Иргэн хүн төрөөс шаардах гуравхан сонгодог эрхтэй юм гэнэлээ. Тэр нь амьдралынхаа зам мөрийг өөрөө сонгох, хамгаалуулах, өмчтэй байх юм.

Хийдэд хэдэн жил шавилсан уншлага сайтай гэгдэх нэгэн бандиасжижигхүрдэнд хуйлсан цаасан дээрх бичгийг орчуулж өгөхийг хүссэн юм. Гэтэл “Би уншиж л чадна. Орчуулж мэдэхгүй” гэж билээ. Энэ зуунд ийм боловсролтой иргэд олон байх нь зөв үү.

Нийслэл таймс

Ж.Энх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button