Илүү хугацаагаар ял эдэлсэн иргэдийн хохирлыг барагдуулжээ

Хүний эрхийн үндэсний комисс гурван иргэнийг тө­лөөлөн Хөвсгөл, Хэн­­тий аймгийн сум дун­дын, нийслэлийн Баян­гол дүүр­гийн шүүхэд нэхэмж­лэл гаргажээ.

Эдгээр иргэн эрүү­гийн хэрэгт хууль бу­саар шалгагдсаны улмаас хохирсон байна. Иймээс иргэдэд учирсан хохирол болон илүү хугацаагаар ял эдэлсэн хохиролд нийтдээ 358 сая орчим төгрөгийг нэхэмжилжээ. Шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заас­ны дагуу Засгийн газ­рын нөөц сангаас 111 гаруй сая төгрөгийг гаргаж хохи­рогчдод олгуулжээ.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button