Залуу малчдын зөвлөгөөн маргааш эхэлнэ

"Баялаг бүтээгч залуу малчин" улсын зөвлөлгөөний нээлт маргааш 09.00 цагт Төрийн ордонд эхэлнэ. Анхдугаар зөвлөгөөнд улсын хэмжээний залуу малчдын төлөөлөл болох 360  залуу оролцох аж.  

Сүүлийн жилүүдэд малчин залуучуудын тоо буурах хандлагатай болж байгаа нь цаашид мал аж ахуйн салбарт ажиллах хүчин хомсдох, нүүдэлчдийн өв соёл, ёс заншил мартагдах, нутаг орон эзэнгүйрэх, төвлөрөл дагасан ажилгүйдэл нэмэгдэх мэт сөрөг үр дагавартай. Тиймээс залуу малчдын тоо цөөрч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж, зөв гарцыг тодорхойлон үр дүнтэй ажлууд зохион байгуулах шаардлагатай байна.  “Баялаг бүтээгч залуу малчин” анхдугаар зөвлөгөөн нь залуу малчдын нэр хүндийг өсгөх, урам өгөх, нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button