Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоол батлагдлаа

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар "Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүллээ. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт танилцуулсны дараа танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Р.Гончигдорж нарын гишүүд асуулт асуун, хариулт авсан юм.

Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй гурав, найруулгын шинжтэй 10 саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Эцэст нь тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувийн саналаар батлагдлаа

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button