Цэрэг татлага маргааш эхэлнэ
Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн Цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажил маргааш 00.09 цагт эхэлнэ. Өнөөдрийн байдлаар цэрэг татлага явуулах штабын байр буюу 31 дүгээр сургуулийн бэлэн байдал бүрэн хангагджээ. Зарлан дуудах авсан залуус товлосон цагт холбогдох бичиг баримттайгаа цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй.
Цэргийн жинхэнэ албанаас түр чөлөөлөх хэд хэдэн үндэслэл байдаг бөгөөд эцэг, эх нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг харгалзах өөр хүнгүй, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй, 16-гаас доош настай дүүтэйгээ хоёул амьдардаг, хоёроос дээш хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн гэх мэт шалтгаанаар цэргийн албанаас түр чөлөөлөгддөг юм. Мөн цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээгүй иргэнийг тухайн жилд түр чөлөөлдөг байна. 18-25 насны залуусыг иргэний үүргээ биелүүлэн цэрэг татлагад идэвхтэй оролцохыг Цэрэг татлагын комиссоос уриаллаа.
П.УНДРАМ
Оллоо.мн