С.Баярцогт: Ардын намынхныг энэ Засгийн газарт урих хэрэгтэй
Эдийн засгийн эрчимжүүлэх тогтоолын төслийг өчигдрийн чуулганы хуралдаанаар баталсан.
Энэхүү тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт “АН, МАН-ын дарга нар хэлэлцээрээ эхлүүлээчээ. Монгол Улсад үндэсний эв нэгдлийн Засгийн газар хэрэгтэй байна. Одоогийн Засгийн газарт Ардын намаас бусад нь хамтарч байна. Тэгвэл одоо Ардын намынхныг энэ Засгийн газарт урих хэрэгтэй. Ардын нам 45 гишүүнтэй дангаараа Засгийн газар байгуулах боломжтой байхдаа Ерөнхий сайд асан С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулсан. Ийм учраас тухайн үед хүндрэлүүдийг давж чадсан байдаг. Одоо бид ийм арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн хямрал руу орно. Үнэндээ хаврын чуулганаас хойш хэлэлцсэн асуудлуудаа харахад надад үнэхээр гунигтай байна” гэлээ.
П.УНДРАМ
Оллоо.мн