Хог боловсруулах үйлдвэр энэ сард үүдээ нээнэ

Өнөөдрийн байдлаар нийс­лэлд хог хаягдлыг дахин бо­ловс­руулах чиглэлээр “ТЧМ ХХК, “Сан оргиу” ХХК ажиллаж бай­на. Харин энэ сарын сүү­лээр БНСУ-ын KOICA-гийн үйлд­вэр ашиглалтад орох  юм.

Энэ үйлдвэр ашиглалтад орс­ноор төвлөрсөн хогийн цэгт ирсэн хог хаягдлыг үйлд­вэ­рийн талбайд хүлээн авч ан­гилан ялгаж, преслэн дахин бо­ловс­руулах  боломжтой бол­но. Гялгар уут ч дахин бо­ловс­руултад орж түүхий эд бо­лон ашиглана.  

Мөн 2016 он хүртэл хог хаягдлыг дахин боловс­руу­лах хоёр ч үйлдвэрийг ашиг­лал­тад оруулахаар төлөв­лөж ажил эхлээд байгаа. Ши­нээр ашиг­лал­тад орох хог боловс­руу­лах үйлд­вэрүүдийн түүхий эдэд  гял­гар уут орох юм байна.

Дэлхийн бусад улс орнуудад иргэд, аж ахуйн нэгж бай­гууллагууд нь хог хаягдлыг зо­риу­лалтын уутанд хийдэг. Энэ уутыг хэрэглэж хэвшүүлэх нь цаг хугацаа, хүч хөдөлмөр шаард­сан ажлуудын нэг байсан гэд­гийг судлаачид хэлдэг. Өд­гөө  иргэд нь хэрэглэж хэвшсэн тө­дийгүй ангилан ялгах хэлбэрт хэдийн шилжээ.

Улаанбаатар хотын хог хаягд­­­лын менежментийг сайж­руу­­лах хөтөлбөрийн хүрээнд нийс­лэлийн айл өрхүүдэд сар бүр 15 ширхэг хог хаягдлын зо­риулалтын уутыг тарааж байгаа. Нэг өрхийн сарын хэрэглээнд ол­гож буй 15 ширхэг хогны уут­ны зардал нь 1425 төгрөг болдог. Энэ нь айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр бу­цаан олгож байгаа гэсэн үг. Хог хаягдлын тухай хуулийн 20-р зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлсөн хог хаягдлын үйлчилгээний хураам­жийг сум, дүүргийн төсөвт төв­лөрүүлж хөрөнгийг хог хаяг­дал цуглуулах, тээвэрлэх, уст­гах, хог хаягдлыг бууруулах үйл ажил­лагааг дэмжихэд зар­цуул­на” гэж заасан байдаг.

Тий­­мээс хог хаягдлыг бууруула­хад зарцуулагдах мөнгийг зо­риулалтын бусаар сургууль, цэ­цэр­лэг, эмнэлэг барихад зар­цуулбал хууль зөрчихөд хүрнэ. Нийс­лэлийн иргэдийн дунд хогны ногоон уутны хэрэглээг үргэлжлүүлэх эсэхийг тодор­хойлох санал асуултыг дөрөвдүгээр сард зохион байгуулсан. Энэ са­нал асуулгад 152 хорооны 34607 иргэн хамрагдсан.

Үүнээс 20789 иргэн нь хогны уут тараахыг дэмжиж, 13645 дэм­жээгүй. Нийт санал асуул­тад оролцогсдын 60.4 хувь нь дэмжиж байгаа учраас үргэлж­лүү­лэн тараах нь зүйтэй гэсэн са­на­лыг НИТХ-д оруулан хэлэл­цүүлэх гэж  байна.

Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button