Өнөөдөр эхлэх Зүүн Азийн тэмцээнд найман орны тамирчид өрсөлдөнө

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ тэмцээнд Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Тайвань, Хонконг, Макао, Монгол зэрэг улсуудын жүдочид багаар өрсөлдөнө.

Манай улс тэмцээнийг зохон байгуулагч орныхоо хувьд давуу эрхээ эдэлж, нэг жинд дөрвөн тамирчнаа сойх юм.

Гэхдээ уг тэмцээн нь Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй “Их дуулга” тэмцээнтэй давхцаж байгаа тул зарим шилдэг жүдочид оролцохгүй юм байна. Шилдгүүдээс М.Бундмаа, Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа, Ц.Мөнхзаяа нар өрсөлдөх аж.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button