ГОЛОМТ БАНКНЫ ХАРИЛЦАГЧИД ДУНДААС “2014-FIFA WORLD CUP”-ЫГ ҮЗЭХ АЗТАНУУД ТОДОРЛОО
Хөлбөмбөгийн үнэнч фанатуудын тэсэн ядан, хоног тоолон хүлээж суугаа дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “2014-FIFA WORLD CUP” тэмцээн эхлэхэд сар гаруйн хугацаа үлдлээ. Хөлбөмбөгийн өлгий нутаг Бразил улс, шилдэгийн шилдэг 32 багийн сэтгэл хөдөлгөм хурц дайчин тоглолтууд, сая сая хөгжөөн дэмжигчдийн уухай, шүтээн болсон багийнхаа ялалтын цомыг өргөх торгон агшныг хуваалцах мэдрэмж… Тиймээ. Энэ бүхэн хүний амьдралд хэзээ ч мартагдашгүй гайхалтай дурсамжийн нэг билээ.
Голомт банкны хамт олон энэхүү аз жаргалтай мөчийг харилцагчидтайгаа хуваалцах зорилгоор “2014-FIFA WORLD CUP” сугалаат урамшууллыг олон улсын эрхтэй бүх төрлийн виза карт эзэмшигч болон хугацаат хадгаламж эзэмшигчдийнхээ дунд 2014.04.01-ээс сарын хугацаанд зарласан юм. Хүн төрөлхтөний спортын хамгийн том үйл явдлын нэг болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 20 дахьудаагийн “2014-FIFA WORLD CUP”-ыг үзэх эрхийн эзэд 2014.05.07-ны өдөр тодорлоо. Ингэхдээ олон улсын эрхтэй бүх төрлийн виза карт эзэмшигч болон, хадгаламж эзэмшигчдээс тус бүр нэг азтанг тодруулсан юм.
– Голомт банкны олон улсын эрхтэй виза карт эзэмшигчдээс:
К931940 сугалааны дугаартай Дожоохүүгийн Мөнхбаяр
– Голомт банкны хадгаламж эзэмшигчдээс:
Х935986 сугалааны дугаартай Навааны Барзул нар шалгарлаа.
Азтанууд маань “Алтандагина” цомын төлөө өрсөлдөх 2 багийн финалын тоглолтыг хамгийн ойроос үзэх эрхийг эдлэх юм. Энэ бол дэлхийн сая сая хөлбөмбөгийн фанатуудад тэр бүр тохиогоод байдаггүй ховорхон завшаан төдийгүй эдгээр азтанууд маань цэв цэнхэр далайд сувд шиг цагаан усан онгоцоор аялах эрхийг давхар хожжээ.
Мөн “2014-FIFA WORLD CUP” сугалаат урамшууллын хүрээнд 20 азтан дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бразука бөмбөгийн эзэд болсон бол, дахин 20 харилцагч дансандаа 50 америк доллар бүхий “2014-FIFA WORLD CUP” нэрийн виза картын эзэмшигч боллоо.
Тодруулбал дээрх хонжвор бүрт, Голомт банкны олон улсын эрхтэй бүх төрлийн виза карт эзэшигч болон хадгаламж эзэмшигчдээс тус бүр 10 азтан шалгарлаа.
ДЭЛХИЙН ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АЛБАН ЁСНЫ БРАЗУКА БӨМБӨГИЙН ЭЗНЭЭР:
Голомт банкны олон улсын эрхтэй виза карт эзэмшигчдээс:
– К85885 эхлэлтэй 0-9 тоогоор төгссөн сугалааны дугаартай нийт 10 азтан
Голомт банкны хадгаламж эзэмшигчдээс:
– Х68385 эхлэлтэй 0-9 тоогоор төгссөн сугалааны дугаартай нийт 10 азтан
50 АМЕРИК ДОЛЛАР БҮХИЙ “2014-FIFA WORLD CUP” НЭРИЙН ВИЗА КАРТЫН ЭЗЭМШИХ ЭРХЭЭР:
Голомт банкны олон улсын эрхтэй виза карт эзэмшигчдээс:
– К85943 эхлэлтэй 0-9 тоогоор төгссөн сугалааны дугаартай нийт 10 азтан
Голомт банкны хадгаламж эзэмшигчдээс:
– Х76661 эхлэлтэй 0-9 тоогоор төгссөн сугалааны дугаартай нийт 10 азтан тус тус тодорлоо.
Ийнхүү бүтэн сарын турш үргэлжилсэн “2014-FIFA WORLD CUP” сугалаат урамшуулал амжилттай болж өндөрлөлөө. Сугалаат урамшуулалд хамрагдсан бүх харилцагчиддаа талархал илэрхийлье.