“Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх хуулиудын төслийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд “Амгалан дулааны станц”-ын тоног төхөөрөмжийг Гаалын албан чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн лбан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг баталлаа.
“Амгалан дулааны станц” баригдсанаар нийслэлийн зүүн хэсгийн айл өрхийн дулааны хэрэгцээ, ачааллыг бүрэн хангах бөгөөд ингэснээр дулааны асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэгт онцгой ач холбогдолтой тул тус станцын барилга угсралтын ажилд шаардагдах импортын тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр дээрх хуулийн төслүүдэд тусгагджээ.
П.УНДРАМ
Оллоо.мн