Х.Баттулгын дээлийг нимгэлэхгүй

Энэ УИХ, Засгийн газрын үед  гишүүд, сайд нар өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн ч олонхи авч үлддэг  жишиг тогтжээ. Р.Амаржаргал гишүүн Засгийн газрыг  шүүмжилж,  хариуцлагаа хүлээхгүй бол өмнөөс нь огцорье хэмээн УИХ-ын даргад хүсэлтээ хүргүүлж байв. Гэвч олонхи түүнийг аваад үлдсэн. Энэ удаа  Х.Баттулга  сайд нарын давхар дээлийг тайлахыг дэмжээд  хуулийн төсөл нэгэнт унасан тул өөрийн дээлийг нимгэлэх хүсэлтээ  УИХ-ын даргад хүргүүлээд байгаа. Гэсэн ч АН-ын гишүүд түүнийг шинэчлэлээс зугтаж, хариуцлагаас бултах гэж байна хэмээн үзэж  давхар дээлийг нь тайлахгүй байхаар  ярьж байгаа  гэнэ.

Ч.ЗОТОЛ

ЗУУНЫ МЭДЭЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button